Автобусны жолоочдын дунд ур чадварын уралдаан зохиожээ

"Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэг, хоёрдугаар баазын жолооч нарын дунд “Уран жолоодлого чадвар”-ын уралдаант шалгалтыг энэ сарын 19-нд зохион байгуулж, шилдэг жолооч нарыг шалгаруулжээ.
Жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудал руу орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх, техникийн гэмтэл илрүүлж хөдөлгүүр асаах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээ зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьсон байна.
Уралдаант шалгалтад найман хэсгээс нийт 32 жолооч оролцсон бөгөөд нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байранд нэгдүгээр баазын жолооч Ц.Арсланбаатар
Дэд байранд нэгдүгээр баазын жолооч Г.Бямбажаргал
Гутгаар байранд хоёрдугаар баазын жолооч Т.Энх-Амгалан
Тусгай байранд хоёрдугаар баазын жолооч Д.Эрдэнэтуяа нар тус тус шалгарчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.