Нийгмийн

Булганд болсон барилдаанд улсын начин Х.Цогтгэрэл түрүүллээ

Хангинахын шугуйн шагайн тойром эвент арга хэмжээний үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан боллоо.

13 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Д.Амаржаргал, Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан, Хутаг-Өндөр сумын харьяат, улсын начин Х.Цогтгэрэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Даваа-Очир нарын тэргүүтэй бөхчүүд барилдав.

Барилдаанд улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button