Нийгмийн

NBA: "Бостон Селтикс" баг "Майами Хитийг" хожиж цувралыг тэнцүүлэв

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолт "Бостон Селтикс" "Майами Хит"  багуудын хооронд өрнөж 102:82 харьцаагаар Бостон Селтикс хожив.

Энэхүү тоглолтод Селтиксээс Жэсон Тэйтум 31 оноо авсан бол Пэйтон Притчард 14 оноо, Дерик Уайт 13 оноо авч багтаа тус хүргэв. Харин  хожигдол хүлээсэн Майами Хитийн гарааны тоглогчид нийт 18 оноо авч маш муу тоглов.

Маймигаас Виктор Оладипо л 23 оноо авчээ. Ингэснээр Гарааны тоглогч, сэлгээний тоглогч гэж оноог тусад нь бүртгэж эхэлснээс хойш /1970-71 улирал/ плэйоффын тоглолтод бүх гарааны тоглогчдын авсан нийт оноо сэлгээний нэг тоглогчийнхоос бага байсан анхны тохиолдол болсон юм.

Мөн Майами Хит нэгдүгээр үеийн 03:22 минут хүртэл довтолгоо амжилттай болгож чадаагүй нь сүүлийн 25 жилийн хугацаанд плэйоффын тоглолтын хамгийн удаан довтолгоо амжилттай болгож чадаагүй сөрөг рекордыг тогтоов. Харин Майами Хит багийн түүхэнд плэйоффын тоглолтын нэгдүгээр үед авсан хамгийн бага оноо 11 байдаг аж. Инхүү хоёр багийн цувралын харьцаа 2:2 болж тэнцлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button