НИЙГЭМ

"Хайр цацарсан үдшийг хамт өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна"

Урлаг бол хүний авьяас чадвар, мэдрэмжээс гадна туршлага, мэдлэг, дотоод сэтгэлээс бүтдэг зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Дуучин Укагийн хувьд урлагт хөл тавьснаасаа хойш өөрийн гэсэн өнгө төрх, ертөнцийг бүтээгээд хэдий нь 20 жил болжээ. Дуучин Укагийн хувьд ч энэ хугацаанд хүнийхээ хувьд ч, уран бүтээлийнхээ хувьд ч, уран бүтээлчийнхээ хувьд ч үргэлж хувьсал хийсээр ирсэн. Тиймээс цаг хугацаа бол илүү хөгжсөн илүү туршлагажсан илүү сайжирсан он жилүүдийн огтлолцол юм.

Дуучин Укагийн бие даасан “DANCE WITH ME” амьд шоу тоглолт зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох гэж байна. Тоглолт Дэлхийн стандартыг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “STEPPE ARENA”-д зохион байгуулагдах болно. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “STORE PAY” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “ВЭП энтертайнмент продакшнс”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газрууд хамтран ажиллаж байна.

Энэхүү тоглолт нь Дуучин Укагийн хувьд төдийгөөс өдий хүртэл хийж бүтээсэн бүхнээ үзэгч сонсогчиддоо тайлагнасан гайхалтай өдрүүд байх болно.

Үзэгч та бүхэн дуучин Укагийн бас нэгэн онцгой дүр төрхийг харах мөч ойртсоор… Тодруулбал түүний уран бүтээлүүдийн шив шинэхэн бүлэг эхэлж, шинэ үүд хаалга нээгдэхэд ердөө нэг сар ч хүрэхгүй хугацаа үлджээ.

Тоглолтонд урилгаар:

  • Киви
  • Татар
  • Наагий
  • Оргил
  • Оки
  • Алтанжаргал
  • Дашням
  • AM C
  • Nene
  • Don Dior
  • Цэцэ нар хамтран дуулах болно. Дуучин Ука тэдэнтэй хамтран дуулсан хит дуунуудаасаа гадна өөрийн Хайр хөгжим юм уу? Маргаашийн нар луу хамт аялах уу? "Don’t stop", "Цагааруулна" гээд олон хит дуунуудаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо зориулан хүргэх болно.

Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна.  Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу хөгжмөө шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд та нартайгаа жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна…

2020 онд Буянт Ухаа спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч, цар тахлын улмаас тоглолтоо цуцлалгүй, тохиромжтой цагийг тэсэн ядан хүлээлээ. Энэ удаа “Steppe Arena”-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна. Зургаадугаар сарын 10,11-ны өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна.

Хүндэтгэсэн,

Ука

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 14:06

zozo

Зочин
Зочин
2022-05-24 14:42

нөхөрийнхөө мөнгийг угаах нь дээ

GOK
GOK
2022-05-24 15:00

Erdenet uildwer ch buyantai gazar shvv.

Холбоотой мэдээ

Back to top button