Нийгмийн

"Rolling Stone" сэтгүүлийн нүүрийг BLACKPINK хамтлаг чимжээ

Өмнөд Солонгосын К-поп хамтлаг болох "BLACKPINK" АНУ-ын хөгжмийн Rolling Stone сэтгүүлийн сүүлийн дугаарын нүүрэн дээр гарчээ.

Rolling Stone сэтгүүл зургаадугаар сарын дугаарынхаа нүүрийг таилцуулахдаа "шинэ үеийн од" хэмээн тус хамтлагийг тодорхойлжээ.

Харин 2001 онд АНУ-ын "Destiny's Child" хамтлагаас хойш ямар ч охидын хамтлаг Rolling Stone сэтгүүлийн нүүрэн дээр гарч байгаагүй бөгөөд ийнхүү "BLACKPINK" хамтлаг гарлаа. Мөн тус сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Ази бүрэлдэхүүнтэй хоёр дахь хамтлаг болж байгаа юм.

"BLACKPINK хамтлаг нь Өмнөд Солонгосоос гарч ирсэн хамгийн алдартай уран бүтээлчид мөн. Тэд Өмнөд Солонгосын соёлын салбарыг дэлхий дахинд нэр хүндтэй болгож байна хэмээн" тодотгон бичжээ. Нэмж дурдахад BLACKPINK хамтлагийн 2020 онд хит болсон "How You Like That" дууны бүжиг дэглэлтийн видео YouTube дээр 1.1 тэрбум хүн үзсэн амжилттай байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button