Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: Машинаас нь ам.доллар олдсон НХААГ-ын мэргэжилтнүүдийг суллаж, тэд ажлаа өгчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын /НХААГ/ хоёр ажилтныг АТГ-аас тусгай ажиллагаа явуулан, саатуулсан.

Саатуулагдсан ажилтнуудын  гэр, албан тасалгаанд нэгжлэг хийсэн бөгөөд автомашинаас нь 8000 мянган ам.доллар илэрсэн байдаг. Тэдний зүгээс “БНСУ-д ажилладаг ах дүү нараас ирсэн валютыг автомашиндаа авч явсан” гэсэн тайлбар, мэдүүлэг өгсөн талаар бид мэдээлж байв.

-АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АРИУНСАНАА, С.БОЛДБААТАР АЖЛААС ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ-

Эх сурвалжуудын мэдээллээр тэд НХААГ-ын ахлах мэргэжилтэн А.Ариунсанаа, С.Болдбаатар  нар байсан бөгөөд АТГ-аас баривчилж, гэрт нь, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн ч өөр мөнгө болон хахууль авсан шинжтэй зүйлс илрээгүй байна. Тиймээс тэднийг суллаж, хилийн хориг тавьсан аж. Улмаар АТГ-аас хэргийг нь шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн тэднийг ажлаа өг гэх шахалт ирсэн бөгөөд түүний дагуу тэд ажлаасаа гарах өргөдлөө өөрсдөө өгсөн гэх мэдээлэл ирсэн юм. АТГ-ын ХОМ-ээс тэдний мэдээллийг шүүж үзэхэд, С.Болдбаатар, А.Ариунсанаа нар 2019 онд НХААГ-т ажилд орсон түүхтэй аж.

А.Ариунсанаа нь АТГ-т өөрийн орлого 63 сая бол гэр бүлийн орлогоо 108 сая гэж мэдүүлжээ. 120 саяар үнэлэгдэх орон сууцтай. 60 саяын "RX450" маркийн машинтай. 26 саяар үнэлэгдэх малтай. 41 саяын хадгаламж, 26 саяын үнэт эдлэлтэй. 80 саяын авлага, арван саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Харин С.Болдбаатар өөрийн орлого 8 сая, гэр бүлийн орлого 45 сая. 254 саяын орон сууцтай. 14 саяын "Альфард" машинтай. 97 саяын машин, 20 саяын газартай. 13 саяын үнэт эдлэл, 49 саяын хадгаламжтай. 114 саяын зээлтэй, "М энд М глобал" ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг.

-ЭЛ ХЭРЭГТ ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТСҮХИЙГ ХАМААРУУЛАН ШАЛГАЖ БАЙНА-

Түүнчлэн эх сурвалжийн мэдээллээр эл хэрэгт хэлтсийн дарга Д.Батсүхийг ч мөн оролцоотой байж болзошгүй хэмээн шалгаж буй аж. Тэрбээр 2019 онд тус газрын мэргэжилтэн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд 2020 онд хэлтсийн дарга болжээ. Тэрбээр АТГ-т мэдүүлэхдээ өөрийн орлогоо 900 мянга, гэр бүлийн орлогоо 3 сая гэж мэдүүлжээ. Тэгсэн хэрнээ 375 саяын орон сууцанд амьдардаг аж. 30 саяын "Хайландер" машин, 20 саяын газартай, таван саяын зээлтэй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 08:42

Улааан авилагчид авлига авч зуучилж байснаа нуусан байх даа

Зочин
Зочин
2022-05-26 08:56

Монгол улсын хулгай луйвар дийлдкүнээ

Зочин
Зочин
2022-05-26 09:03

Том дарга нь хамгийн но той

Зочин
Зочин
2022-05-26 09:16

ёоо арай биш ээ

Buzarsanaa
Buzarsanaa
2022-05-26 09:26

Ih darvalzaj angalzhaar ingej bgaa ym daa. Tom artai gd bodtson altsganasan teneg huuhen usuhiin ulsgulun ni arilaagui dutuugiin complex turiig mungu gd hartsan novsh. Yaliig ni uguurei

Зочин
Зочин
2022-05-26 11:49

Хуулиа чанг�##�ахгүй бол авлага зогсохгү

Зочин
Зочин
2022-05-26 13:33

Төрийн �##�ба хулгайч луйварчид хорчин шантаачин новшнуудын

Зочин
Зочин
2022-05-26 14:37

авилгачидаа шийтгэхгүй болохоор яаж авилга буурах вэ ажилаас х�##�ах нь том шийтгэл юм байна л даа авилга авч чадахаа болино Ажилаас х�##�аад дараагийн авилгачаа тавьдаг юм байна аа

Зочин
Зочин
2022-05-26 15:17

МАНгар хужаа хулгайч намын эринд л ажилд орж.....ямравдээ

Lolmaa
Lolmaa
2022-05-26 21:47

Za 8han myangan dollartai yavsnii tuluu yun surtein. Unuudriin ene oron bairnii uniin usultuus harhad hotod bairtai hun 100-500sayiin unelgeetei bairtai ntrl bainsht 8000$ iig ih hemjeenii humngu bieder avj yavaad beehda yahavde heheh

Холбоотой мэдээ

Back to top button