"Бэлтэс мөрөн" компанид хамааралтай таван иргэнийг ялагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ

Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран 60 хоногийн хугацаанд зохион явуулсан “Шийдвэрлэлт-2022” нэгдсэн арга хэмжээний үр дүн, Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Бэлтэс мөрөн” ХХК-нд холбогдох хэргийн талаар мэдээлэл өглөө.
Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням хэлэхдээ "Бэлтэс мөрөн" компанийн үйл ажиллагаа нь Монгол улсад зөвшөөрөгдөөгүй, тусгай зөвшөөрөл байхгүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгснөөс 12 мянга орчим нь тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан байна. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон.
Хэрэгт холбогдуулан Бэлтэс мөрөн компаний захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б, Г, П, У, Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө зүгээр өснө гэж баыхав дээ ш�##� эргүү юмаа өөртөө л гомд
Сайн ш�##�га ард түмнийг хохиролгүй болго
3000 hunii mungu 12000-n nuguu tom usultund ni yavjee huurhii azgui tahianuud yumdaa