Нийгэм мэдээ

2549 иргэнийг ₮45.3 тэрбумаар хохироосон "Бэлтэс мөрөн"-ий шүүх хурал 7 дахь удаагаа завсарлаж, хойшиллоо

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч шүүгдэгч Р.Бузмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан завсарласныг Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) гурав дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хуралджээ.

Б.Мэндсайхан нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл шүүх хурал завсарлалаа.

Ингэснээрээ тус хэргийн шүүх хурал нийтдээ 7 дахь удаагаа завсарлаж, хойшиллоо.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 19:15

Ийм жаахан охин яаж энэ олон хүнийг өрөвдөж хайрлахгүй з�##�илж амь, амьдр�##�аас нь с�##�гаж чадаж байнаа... арай дэндүү муухай юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button