ДЭЛХИЙ

Индонез улсад үерийн улмаас 5703 хүн орон гэрээ орхижээ

Индонез улсын төв нутгийн Зүүн-Өмнөд Сулавеси мужид үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 5703 хүн орон гэрээ орхижээ. Тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо энэ тухай мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, усархаг бороо орсны улмаас Лалинду, Валасола болон Ландаве гол эргээсээ халин хот суурин газрууд үерт автсан учир иргэд орон гэрээ орхиж, өндөр газарт хорогдохоос аргагүйд хүрсэн аж. Үерийн гамшгийн улмаас Зүүн-Өмнөд Сулавеси мужийн дөрвөн гүүр эвдэрч сүйдсэн бөгөөд 202 байшин, цагаан будааны 1000 орчим га талбай, загас үржүүлгийн 420 га цөөрөм усанд автсан гэнэ. Түүнчлэн тус мужийн байгалийн гамшигт өртсөн иргэдэд онцгой тусламж үзүүлж байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button