Ярилцлага

Б.Анх-Амгалан: Амласандаа хүрч архинаас гарлаа. Одоо ээжтэйгээ хамт амьдрахаас өөр хүсэх юм надад алга

Түүнтэй 14 хоногийн өмнө ЯРИЛЦЛАГА хийхэд “Одооноос амьдралаа шинээр эхлүүлнэ. “Үрийнхээ нулимсыг үзэхгүй” гэж ханьдаа амласандаа хүрч, дахиж архи уухгүй” гэж хэлэн, өөртөө төдийгүй олон түмэнд амлаж байв. Амлалтдаа хүрч, өөрийгөө ялж чаджээ, браво. Өөрийгөө ялж, амьдралаа шинээр эхлүүлэхийн төлөө зүтгэж яваа түүнийг Байгальмаагийн Анх-Амгалан гэдэг. Улаанбаатар өртөөн дээр төгөлдөр хуур тоглодог залуу гэдгээр нь манай уншигчид түүнийг илүү сайн мэднэ.

Сошиалд бичлэг нь цацагдан, олны хараанд анх өртөх үед “Ганц юм яаж олж уух вэ. Хэнээс мөнгө гуйх вэ” гэдэг ганцхан бодол түүнд эргэлддэг байсан. “Өнөөдөр шараа яаж тайлах вэ” гэдэг бодол л түүний толгойд эргэлдсээр, амьдралынх нь чухал нэгэн зорилго болсоор олон жилийн нүүрийг үзээд байлаа. Харин бичлэг, ярилцлага нь цацагдсаны дараа тэр өөрөөсөө ихэд ичжээ, өнөөгийн амьдралаа тунгааж нэг сайн боджээ. Улмаар “Өнгөрсөн бүхнийг мартаад зөвхөн урагшаа харж амьдаръя” гэж өөртөө амласан байна.

“Архи уухгүй” гэж гүрийвч “Ганц хундагыг балгачих уу” гэх бодол үе, үе түүнд төрсөн гэнэ. Дахиж алдахгүйн тулд өөрийгөө ялаад, өнөөдөр тэр цэвэр, цэмцгэр хувцастай, өөрийн гэсэн гитар хөгжимтэй күүл залуу болж чадлаа. Өөрөөс нь олон залуус үлгэрлээсэй, муу зуршлийг хэн ч ялж чадахыг харуулахын тулд Б.Анх-Амгалан олны өмнө өдөр бүр ил гардаг, гитар хөгжмөө тоглодог.

14 хоногийн өмнө ярилцлага хийх үеийн зураг.

Архи уухгүй, аз жаргалтай амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Нэгэнт хазгай гишгэж, бор дарсанд орсон хүмүүсээс архинаас гарч, өөрийгөө татан гаргаж чадсан нь хэд билээ. “Дахиж архи уухгүй” гэж хоосон амласныг илүү жин дарах болов уу. Харин түүн шиг амлалтдаа хүрч, өөрийгөө ялсан нь хэд билээ. Шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилготой Б.Анх-Амгалан бидний өмнө зогсож байна.

“Хийж, бүтээх хайран залуу насаа бор дарсанд мэдүүлж өнгөрүүлсэн минь харамсалтай. Одоо дахиж алдахгүй. Мөнгөө хуримтлуулаад өөрийн гэсэн гэр оронтой болох юм сан. Тэгээд ээждээ тэврүүлээд, хамт амьдрахыг үнэхээр их хүсэж байна” гээд нулимс дуслуулж буй түүнтэй ярилцлаа.

ОДООНООС ӨНГӨРСӨН РҮҮГЭЭ ЭРГЭЖ ХАРАЛГҮЙГЭЭР ЗӨВХӨН УРАГШАА ХАРЖ АМЬДАРНА

-Та ёстой цэмцгэр, догь харагдаж байна. Өөрийгөө ялж, архинаас гарч чадлаа. Танаас олон хүн үлгэрлээсэй, буруу зуршлаасаа салаасай.

-Ямар гоё юм бэ. Би гоё харагдаж байна уу. Баярлалаа (Инээв). Амьдралаа шинээр эхлүүлэх, муу зуршлаасаа бүрэн салахын төлөө хичээж л явна.

Амьдралын үнэ цэнийг, хүн шиг амьдрахын сайхныг би бүр умартчихсан явсан юм билээ. Өөрийнхөө бичлэгийг үзээд үнэхээр их ичсэн, ой гутсан. “Ингэж хог дээр үсэрснээс хүн амьдарч яагаад болохгүй гэж. Одооноос урагшаа алхъя. Өнгөрсөн рүүгээ эргэж харалгүйгээр урагш харж амьдаръя” гэж бодсон. Тийм зорилго өөртөө тавин зүтгэсээр өдий хүрлээ.

АРХИ ОГТ АМСАЛГҮЙ ХАГАС САР БОЛЖ БАЙНА

-Та архи уулгүйгээр яг хэд хоноод байгаа вэ?

-Хагас сар болж байна. Олон жил архи уусан хүн гэнэт болихоор ёстой шоконд ордог юм байна. Хамаг бие өвдөөд, салганаад. Эхний долоо хоног бараг босож чадаагүй. Бүр “100 грамм архи татчих юм сан” гэж хүртэл бодогдсон шүү. Тэглээ гээд юу гэж архи уух вэ. Архи уух л юм бол би буцаад ангал руу унана. Өмнөх хар дарсан зүүд шиг амьдралаараа дахиад амьдарна. Өөртөө, олон түмэнд өгсөн амлалтаасаа буцна. Тиймээс өөртөө ялагдаагүй, чичирч хэвтсээр байгаад л хүнд үеийг давлаа.

-Олон нийтийн газар гитар тоглож, дуулдаг нь хэвээрээ юү?

-Хэвээрээ байлгүй яах вэ. Би зөвхөн мөнгө олохын тулд бус надаас олон хүн үлгэрлээсэй, хэрвээ чин сэтгэлээсээ хүсвэл хэн ч муу зуршлаасаа салж, архинаас гарж чадахыг хараасай гэсэндээ гудамжинд гитар тоглон, дуу дуулж байгаа.

Би архинаас гараад хагас сар болж байгаа минь дөнгөж эхлэл. Цаашид ч мөн архи уухгүй байх чухал. “Энэ хүн архинаас гарсан. Би яагаад чадахгүй гэж” гэсэн бодол залууст төрүүлж чадвал тэгээд л болно. Энэ их чухал.

АРХИ УУХ БОДОЛ ОГТ ТӨРӨХГҮЙ БАЙГАА

-Одоо ер нь архи уумаар бодогдох юм уу?

-Архи уух бодол огт төрөхөө больсон. Ямар ч тийм сэдэл байхгүй байгаа. Архинаас гарч чадах эсэх ерөөсөө тухайн хүний сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл санааны л асуудал. “Больё” гээд больчхож болдог зүйл юм байна гэдгийг би өөрийн биеэр мэдэрлээ. Яг үнэндээ “Би архинд донтчихлоо, шартлаа” гэж хүмүүс ярьдаг. Яс юман дээр дурандаа л ууж байгаа байхгүй юу.

-Та Улаанбаатарт олон жил хөл алдсан. Архи уудаг хүмүүсийн тодорхой хүрээлэлтэй болсон уу?

-Тэгсэн, тэгсэн.

-Тэр хүмүүс нь таныг “Ганц татчих. Сүртэй юм бэ” гэж хэр их уруу татаж байна вэ?

-Тэгж уруу татах гэж оролдох тохиолдол гарч байна. “Чи хэзээ ийм болчихсон юм бэ” гээд шахахаар нь “Миний бие дийлэхгүй байна” гэдэг. Яах вэ дээ, үнэн юм чинь. Аль болох эвтэйхэн ойлгуулж хэлээд, уухгүй байгаа. Зовлонг нь мэддэг юм болохоор боломжоороо тав, арван мянган төгрөг өгөөд явуулдаг. Мөнгө өгөхдөө “Ээ, дээ битгий архи авчихаарай. Хоол авч идээрэй” гэж захидаг.

ИД ХИЙЖ, БҮТЭЭХ НАСАА "ГАНЦ ЮМ УУХ САН" ГЭХ БОДОЛД УЯАТАЙ БАЙСААР ДУУСГАСАН МИНЬ ХАРАМСАЛТАЙ

-Одоо эргээд бодоход өнгөрсөн хугацаанд алдсандаа хамгийн их харамсаж буй зүйл тань юу вэ?

-Би өмнө нь 20 нас хүрэх юм сан гэж боддог байлаа. Яг 20 хүрчихээд ингээд харахад л 30 гараад явчихдаг юм байна. Хийж, бүтээх хамаг сайхан залуу насаа алдсандаа харамсаж байна. Ёстой нөгөө галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй нас минь “Ганц юм уух сан” гэх бодолд уяатай байсаар дуучихлаа даа.

-Одоо та хэдэн настай билээ?

-35 настай.

-Илүү ихийг хийж, бүтээх нас танд байна. Боломж байгаа шүү дээ.

-Байгаа нь үнэн. Гэхдээ хамгийн эрч хүчтэй, оргил насаа алдчихаж. Үүнийг дагаад би маш олон боломжуудыг алдсан. Ээжийнхээ, хүүгийнхээ, ах, дүүсийнхээ итгэлийг алдсан. Одоо надад хэн итгэх юм бэ.

 Архи уухгүй 15 хоноод байгаа ч “Маргааш уучих вий” гэх эргэлзээ, болгоомжлол бүгдэнд нь байгаа. Юу үнэн, энэ үнэн.

Архи уудаг хүн ямар олигтой араншин гаргах вэ. Ах, дүүсээ маш их гомдоож, өөрөөсөө дөлүүлсэндээ харамсдаг.

-Таны төрсөн ээж одоо хаана амьдарч байгаа билээ?

-Яг одоо Сайншанд руу явчихсан байгаа.

-Ер нь хотод амьдардаг бил үү?

-Тийм ээ, Улаанбаатарт.

-Архинаас гарснаасаа хойш ээжтэйгээ уулзсан уу?

-Байнга холбоотой л байгаа.

-Тэгэхээр уулзаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ.

ЦАГ НЬ БОЛОХООР ЭЭЖТЭЙГЭЭ УУЛЗАНА, ХАМТ АМЬДАРНА

-Ээж нь таныг хүрээд ирэх болов уу гээд нэлээд харж, хүлээж байгаа байх даа?

-Байнгын холбоотой байгаа болохоор гайгүй дээ. Ер нь жаахан санаа зовоод байгаа гэх юм уу даа. Цаг нь арай болоогүй гэж би бодож байна. Аливаа юманд цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа хамгийн хүчтэй эмч шүү дээ.

-Цаашид ээжтэйгээ хамт амьдрах бодол бий юү?

-Яг ний нуугүй хэлэхэд өөрийн гэсэн юм надад байхгүй. Тийм байж ээжийгээ яаж авчрах вэ дээ. Өөрийн гэсэн орон гэртэй болчихоод ээжийгээ авчрахыг хүсэж байна. Сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг дээ. Би ээжийнхээ өвөрт унтахыг бараг мөрөөддөг. Ямар ч байсан архинаас гарч амласандаа хүрлээ. Одоо ээждээ тэврүүлээд хамт амьдрахыг хүсэж байна.

Манайх хуучны айл байсан. Би өвөө, эмээ дээрээ өссөн юм. Ер нь өнөр, олуулаа. Амралтын өдрүүдэд бүгдээрээ цуглардаг, нэгнийдээ заавал ирдэг, бужигнана. Яг тийм орчинд өсчхөөд одоо ганцаараа явж байна. Олон жил тийм орчинд амьдраагүй. Эргээд бага нас, тэр гоё уур амьсгалаа үгүйлдэг. Тэр талаар бодох бүрд сэтгэл хямардаг. Архинд орсон олон шалтгаануудын нэг нь энэ. Би архинд буруу өгч байгаа юм биш шүү. Үнэн нь л энэ.

-Ах, дүүс нь таны араас үргэлж хөөцөлдөн, боломжоороо туслахыг хичээдэг гэсэн. Тэдэнтэйгээ холбоо барив уу?

-Болохоос минь болохгүйг хүртэл миний араас хөөцөлдсөн, туслах гэж хичээсэн хүмүүс яах аргагүй тэд. Ах, дүүсийн минь урам сүүлдээ хугарсан, залхсан байх. Аргагүйн эрхэнд л намайг зөнд нь орхисон доо. Ах, дүүстэйгээ хамгийн сүүлд 2017 онд эмээгийн ажил явдал дээр уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй.

Би амьдралаа шинээр эхлүүлж, хичээхийн хэрээр бүх зүйл сайхан болсоор байна. Цаг нь болохоор ах, дүүстэйгээ уулзана. Хүн шиг яваагаа харуулж, тэднээсээ сайхан уучлалт гуйна аа. Өөрөө л хүн шиг явахад манай ах, дүүс баярлана.

ӨӨРИЙН ГЭСЭН ГЭР ОРОНТОЙ БОЛОХЫН ТУЛД ӨДӨР БҮХЭН МӨНГӨ ЦУГЛУУЛЖ БАЙГАА

-Түрүүн та гэр оронтой болж, ээжтэйгээ амьдрахыг хүсэж байна гэсэн. Тодорхой хуримтлал бий болгож байгаа юу?

-Өдөр бүхэн боломжийнхоо хэрээр мөнгө хадгалж байгаа. Одоо овоо хэдэн төгрөг болсоон. Би ингээд өөрийнхөөрөө яваад, гитар тоглоод хөөрхөн орлого олчхож байна. Тэрийгээ хуримтлуулж, хадгалж байгаад юм, юмтай болно оо.

-Одоо та ер нь хаана амьдарч байгаа вэ?

-Намайг архинаас гарч, бүхнийг шинээр эхлүүлэхэд он жавууд минь их тусласан. Одоо ч тусалсаар байгаа. Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2007 онд татагдаж очсон анхдагчид. Цагдаа, цэргийн анхны төгсөлт байхгүй юу. Энэ хөгжмийг худалдаж авахад он жавууд минь надад тусласан. Одоо би нэг он жавынхаа байранд байгаа.

Он жав минь надад “Миний найз гоё шүү. Хичээгээрэй. Чи чадна” гэж үргэлж урам өгдөг. Хань нь ч гэсэн намайг маш их дэмждэг. Бүгдэнд нь маш их баярлаж явдаг.

САЙНШАНДАД ОЧИЖ, ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗСАН

-Та нээрэн Сайншанд руу явж, хүүтэйгээ уулзсан уу?

-Уулзсаан. Сайншанд руу явчихаад ирсэн. Тэнд нэг их олон хоноогүй ээ. Миний хувьд хүүтэйгээ уулзаад сайхан байсан л даа. Гэхдээ бас асуудал байсаан, байсан. Тэрийг одоо яриад яах вэ.

-За. Архинаас гарахыг, бор дарснаас өөрийгөө татаж авахыг хүн бүхэн хүсдэг. Гэтэл тэгж чадсан нь хуруу дарам. “Архинаас гарах юм сан” гэж яваа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэгдүгээрт, хүн сэтгэлийн амьтан. Хоёрдугаарт, архинд орсон хүн “Би ямар архичин биш” гэж боддог. Би ч бас тэгж боддог байлаа. “Ямар архичин биш. Маргааш больё гэвэл болчихно шүү дээ” гээд л. Тэгж өөрөө өөрийгөө хаацайлдаг. Яс юман дээр хүн архийг бус архи хүнийг уудаг байхгүй юу. Ер нь бол архинаас гаргах эмчилгээ, хүний биеийг кодолно гэж юу байх вэ дээ. Тиймэрхүү аргаар бус сэтгэл, зүрхээрээ л өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Архинд орсон юм бол гарч яагаад чадахгүй гэж.

-Та архины талаар шүлэг тэрлэсэн гэсэн. Тэр шүлгээ сонирхуулж болох уу?

-Архинаас болж факталж явахдаа тэр шүлгийг бичсэн юм. Бараг арваад жилийн өмнө. Шүлгээ уншаад өгье.

Хүний амьдрал сонирхолтой

Хүслэнтэй бас хяслантай

Хясланг сөрөн зогсовч

Хямарч туйлдан доройтно

Найм дахь сэхлийг авч чадалгүй

Намгийн ёроолд гүн шигдэнэ

Шигдсэн тэр газраа

Шингэж бүр уусна

Аргаа барсан тэр л мөчид

Архитай нөхөрлөж хорвоог үднэ

Амтлах тусам баясаж

Аажим, аажмаар агсамнасаар

Атгахан зүрхэндээ бардамнаж

Амьдралын дардан замаа

Атиралдуулаад дахиад зурчих вий дээ

Тэгээд тэр замаараа

Тэмтчин, тэмтчин гэлдэрнэ

Тэр зам хаа хүрэхийг

Тэр өөрөө ч мэдэхгүй

Өөрийнхөө туулсан амьдралын талаар л шүлгэндээ биччихсэн юм.

БИ ЦААШИД Ч АРХИ УУХГҮЙ. НАДАД ЭРГЭЛЗЭЖ БУЙ ХҮМҮҮСТ НҮҮР БАРДАМ ХЭЛЧИХЬЕ

-Цаашид та юуны төлөө зорьж, зүтгэх вэ. Архинд цаашид ч орохгүй гэж нүүр бардам хэлж чадах уу?

-Би одоо “Ингэнэ, тэгнэ” гэж хэлэхгүй, ямар нэгэн амлалт өгөхгүй. Зүгээр л цаг хугацаа харуулна гэж хэлмээр байна Харин намайг архи, дарс эргээд уучихна гэж бодож буй хүмүүст нэг зүйл хэлье. Би хэзээ ч архи уухгүй ээ. Ёстой нүүр бардам хэлчихье.

“Чи архи уухгүй байж чадахгүй. Худлаа хэллээ” гээд намайг элдвээр хэлж, шүүмжилж буй хүн цөөнгүй. Хүмүүс намайг шүүмжлэхэд нь би сонссон ч сонсоогүй юм шиг л явдаг. Шүүмжлэл дунд хатуу боловч үнэн үгс бий. Тусгах юмаа тусгаж, өөр дээрээ хүлээж авдаг. “Энэ хүмүүс ингэж хэллээ. Тэгвэл энэ тал дээрээ анхаарах юм байна” гэж боддог. Заавал ам хэлээрээ бус үйлдлээрээ, өөрийнхөө байгаа байдлаараа хариу барих ёстой юм байна. Би ер нь тэгж ойлгоод байгаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Б.Анх-Амгалантай 14 хоногийн өмнө хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 08:39

Ингээд зөв зам руу оръё гэж байгаа нэгнээ түмэн олон маань түрээд дэмжээд өгөх хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
2022-05-26 08:39

Энэ з�##�ууд их боломж байнаа хамгиин гол ньбурууг бу�####�ас бш өөрөөсөө гэдгиигсайн ойлгосон зөв санаатай сайн байна ээжиинхээ л үгэнд сайн орж тэвчээртэй л байхад архииг ялна

Зочин
Зочин
2022-05-26 08:40

Sain bna. Naizad n naziinh n ger buld. Busad naizuudad n bugded n bayrlala

Зочин
Зочин
2022-05-26 09:16

Одоо авьяасаа хөгжүүлдээ ах

Зочин
Зочин
2022-05-26 09:43

Хагас сар бол бага хугацаа. Жил болж байж архинаас гарсныг зөвшөөрөх хугацаа

Зочин
Зочин
2022-05-26 09:56

Ямар мундаг з�##�уу вэ, ямар их ухаан бэ

Зочин
Зочин
2022-05-26 09:56

Хэвлэл мэдээллийн үүрэг энэ шүү дээ. Эгүүрт баярл�##�аа

Зочин
Зочин
2022-05-26 09:57

Бу�####�д үлгэр дуури�##��##� болоод мундаг байна.улам их амжилт хүсье.Чи чадаж байна.Цаашид чадах ч болно.Тус�##�сан найзуудад нь баяр хүргэе.Ядарч яваа нэгэндээ туслаж амьдр�##�ыг нь өөрчлөхөөс илүү буян байхгүй шүү.Гэртээ байлгаж байгаа найз бүр мундаг. Буян гэж энэ шүү.

Админ
Админ(@photo)
2022-05-26 10:11

Зарим нэг муухай сөрөг юм бичсэн гаруудыг битгий тоогоорой. Тэр болгонд нь бүр хөглөгдөж өөрийгөө хатуу чанга байлгах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-05-26 10:28

Зөв шийдэл гаргаж зорьсондоо хүрч чадсан энэ мундаг з�##�ууд баяр хүргье. Ээж хүү хоёртойгоо аз жарг�##�тай сайхан амьдраарай. Цаашдын амьдр�##�д нь аз жарг�##� сайн сайхан бүхнийг ерөөе

Зочин
Зочин
2022-05-26 10:32

Баярлаж байна, амжилт хүсье. Гэхдээ нэг зүйлийг хэлмээр байна. Архи гэдэг гарна гээд гарчихдаг зүйл биш юм билээ, урт удаан хугацааны процесс шүү. Үргэлжлүүлээд АА-д явах хэрэгтэй. Хэсэг хугацаанд уухгүй байх боловч сэтгэлд нь архи уух хүсэл төрж байдаг, архины хамаар�##�тай хүмүүс энэ байдлыг д�##�д уулт гэж нэрлэдэг. Архи уугаагүй боловч сэтгэлээрээ хэдийн ууж эхэлсэн гэсэн үг гэж тайлбарладаг. Архины хамаар�##�тай байсан хүмүүс бүгд шахуу АА-д явж, оюун санаа, сэтгэл зүйгээ эмчилж байж архинаас гарсан байдаг. Хүмүүс сэтгэлийн хөөрлөөр архинаас гарлаа гээд хэд хоног, нэг, хоёр, хэдэн сар уудаггүй, тэгээд дахиад л ууж эхэлдэг осолтой. АА-д л явж байж бүрмөсөн архинаас холдож чадна.

Зочин
Зочин
2022-05-26 10:32

архинаас гарсан гэж ярих болоогүй ээ энэ тийм амархан зүйл биш урт удааны хугацааны эдгэрэл явагдах асууд�##�. Магадгүй...

Зочин
Зочин
2022-05-26 10:33

болж дээ гэхдээ ийм хурдан болчлоо гэж харах ч болоогүй бхаа дор хаяж 2-3 жил болвол итгэе дээ

8989
8989
2022-05-26 10:50

чи чадна аа мундаг ухаантай з�##�уу бна одоо ээжийгээ баярлуулаад тайван сайхан нойртой хоолтой явуулаарай ээж нар бүтэн нойргүй хоол цайгаа ч тайван сайхан идэж чаддаггүй юм шүү дандаа сэтгэл зовоостой гудамжинд согтуу хүн хэвтэж бв�##� заав�##� очиж үздэг болчихдог юм шүү дүү минь

Enhee
Enhee
2022-05-26 10:51

Хамгийн багадаа 5 жил болж бж архинаас гарсан гэж бод Манай найз 4 жил уухгүй бж бгаад эргээд архинд орсон шүү Уудаг хүмүүсээс хол бай

зочин
зочин
2022-05-26 11:01

Мундаг гэхдээ жаахан эмчилгээ хийлгэчихмээр юм Олон жил архи уусан хүний бие ямар олигтой байхав Эрүүл байв�##� болно доо З�##�уу хүн Хүмүүс дэмжээд өгвөл үзүүлж харуулхад нь

Zochin
Zochin
2022-05-26 12:43

Amjilt amidral bol beleg yum shu chi chadnaa zaluu min

Кочин
Кочин
2022-05-26 12:47

Сайхан эхлэл байна. Тууштай байгаарай. Гэр бүл, найз нөхдөд нь аз жарг�##� хүсье. Энэ сайтын хамт олонд баярл�##�аа

зочин
зочин
2022-05-26 16:50

сүмд явах хэрэгтэй. Сүмийн пасторууд энэ з�##�уутай уулзаасай

Зочин
Зочин
2022-05-26 19:32

Баяр хүргьё

Зочин
Зочин
2022-05-26 21:22

Arhi uuhgvi bhd nz nuhud tsuutei bh yum. Hudlaa olon nz arhi darstai zuuraldsnaas amidraliinhaa tsor gants vnentei erthen nvvr tulj bgaa mini tsor gants vnen. Eejdee bi sogtuu ochihgvin uchir turvvlsen achiig hariulah gants tsagaan zam yum shvv. Chamaig turvvlsen chi tvvniig nemj zovooh erh bhgvi dee.

Aduuchin zaluu
Aduuchin zaluu
2022-05-27 02:13
Reply to  Зочин

hutsalgui ajil hii mungu oloodoh har mongol min

Зочин
Зочин
2022-05-27 00:41

Итгэл өгөхөд түүнийг дааж явах шиг сайхан зүйл үгүй. Амьдр�##�д нь сайхан бүхнийг хүсье.ЧИ ЧАДНАА ДҮҮ МИНЬ

Aduuchin zaluu
Aduuchin zaluu
2022-05-27 02:11

Medrel har ats arhi uuj uuj shaachaad arhinaas garlaa chihshig hucheer am ruu tsutgaad bsiin bhdaa ats chin

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-05-27 08:11

Бу�####�д сайн үлгэр жишээ болсон ,сайхан үйлс байна. Баярл�##�аа !Эрүүл энх ,сайн бүгдийг хүсье Иргэдээ сайхан бүгдийг дэмжье!

Зочин
Зочин
2022-05-27 12:41

Дүү минь чи архинаас гарсан биш шүү уухгүй байгаа хүн гэдгээ бүү март

zochin
zochin
2022-05-27 13:35

Arxiig buu amsaarai
Aaviinxaa ajliig xiigeerei
Axui amidralaa deeshuuleerei
And naizuuddaa tus dem bolj yavaarai

Зочин
Зочин
2022-05-28 13:20

Ухаантай зөв бодолтой хол явахаар з�##�уу байна. Амжилт!

Холбоотой мэдээ

Back to top button