ДЭЛХИЙ

“Walmart” АНУ-ын зургаан мужид дроноор бараа хүргэх үйлчилгээг нэвтрүүлнэ

АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүрт тооцогддог “Walmart” дроноор бараа хүргэх үйлчилгээг өргөжүүлэхээр болж, уг үйлчилгээг дөрвөн сая орчим өрхөд үзүүлэх юм байна.

Тус компани нь Аризона, Арканзас, Флорида, Техас, Юта, Виржиниа гэсэн мужуудад жилдээ нэг сая гаруй багц барааг дроноор хүргэх боломжтой гэж тооцоолжээ. Харин хүргэлтийн хугацаа нь хагас цаг орчим байна гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Эл үйлчилгээг авахад нэг захиалгын үнэ нь 3,99 ам.доллар ба дроноор нэг удаад 10 фунт буюу 0,45 кг жинтэй бараа захиалан авах боломжтой.

Эл үйлчилгээг энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн Арканзас муж дахь “Walmart” сүлжээ дэлгүүрийн хүргэлтийн дрон төвүүдийг ажиллуулах “DroneUp” компанитай дрон операторын түншлэлээ өргөжүүлж байгаатай холбоотой хэрэгжүүлэх юм.

Хэрэглэгчдийн захиалгыг хүлээн авч, дронд ачиж, эзэнд нь хүргэнэ. “Walmart” сүлжээ дэлгүүр 2021 оны зургаадугаар сард “DroneUp” компанид хөрөнгө оруулалт хийж байжээ.

Эх сурвалж: The Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button