Нийгмийн

Нэрт дасгалжуулагч Н.Нармандахын нэрэмжит дугуйн Нийслэлийн АШТ болно

Дугуйн спортын шилдгүүд, дэлхийн медальтныг бэлтгэж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн дасгалжуулагч бол Н.Нармандах.

ДАШТ-ээс медаль хүртсэн, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан Монголын анхны дугуйчин Ж.Өлзий-Орших, түүний дүү Өлзийсолонго, Өлзийбаатар, саяхан БНХАУ-д болсон олон өдрийн уралдаанд түрүүлсэн Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, Ц.Солонго, триатлоны улсын анхны аварга Т.Очирбаатар, Монголын дугуйн холбооны генсек З.Наран тэргүүтэй олон шилдэг түүний шавь. Үүний сацуу УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Элдэв-Очир тэргүүтэй улс төр, нийгмийн цөөнгүй зүтгэлтэн Н.Нармандах дасгалжуулагчийн удирдлагад дугуйгаар хичээллэж байсан юм билээ.

Нэрт дасгалжуулагч Н.Нармандахын нэрэмжит засмал замын дугуйн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-29-нд болно.

Тэмцээнийг Монголын дугуйн холбоо, Нийслэлийн спорт хороо, спортын мастер Н.Нармандах дасгалжуулагчын гэр бүл, ах дүү, үр хүүхдүүд хамтран зохион байгуулна.

Тавдугаар сарын 28-нд буюу бямба гаригт ганцаарчилсан гараатэй тэмцээн Төв аймгийн Алтанбулаг суманд, тавдугаар сарын 29-нд Төв аймаг-Дундговийн замд бөөн гараатай уралдаан 20 насны ангиллаар болно.

Зургийн тодорхойлолт алга байна.
бичвэр нарын зураг байж магад

Дасгалжуулагч Н.Нармандахтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button