Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Олон улсын анхаарлыг татаж буй, дотоодын хэрэглээг бүрэн хангах боломжтой "Эзэгтэй" ургамлын тос

Монгол шиг хөгжиж буй улсуудын хувьд дотооддоо үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл рүү нийлүүлэх нь эдийн засагт үлэмж өгөөж өгөөд зогсохгүй том ололт амжилт болдог.

Тэгвэл, манай улс БНСУ руу ургамлын тос экспортолж эхэлсэн. Тодруулбал, 800 тонн ургамлын тос нийлүүлэх гэрээг тус улсын талтай хийжээ. Монгол үйлдвэрийн ургамлын тос нь органик хөрсөнд тариалсан түүхий эдээр хийдэг бөгөөд транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага гэх мэт олон давуу талтай учраас гадаадын улсууд их сонирхож байгаа гэнэ.

Гадаадын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ дотоод эрэлтээ ч "өлхөн" хангах боломжтой "Сэлэнгэ" үйлдвэрийн "Эзэгтэй" ургамлын тосыг Eguur.mn сайт "Үйлдвэрлэгч" буландаа онцолж байна. Тус үйлдвэрлэлийг эрхэлдэг "Майнд Теч" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяртай ярилцлаа.

-Анх ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэх болсон түүхээс яриагаа эхэлье?

-Манай компани өмнө нь импортын ургамлын тосны худалдаа эрхэлдэг байсан юм. Тодруулбал, Аргентин, Орос, Германаас ургамлын тос импортолдог байлаа. Бидний өдгөө үйлдвэрлэж буй, хар рапсын тос л доо. Манай компанийн үүсгэн байгуулагчид "Бусад улс чадаад байхад бид яагаад болохгүй гэж" гэсэн бодол төрсөн шиг байгаа юм. 2012 оноос эхэлж, энэ үйлдвэрлэлийн ажил бага багаар ахиж байсан.

-ХАР РАПС БУЮУ ЮМГАРЫГ ТАРИХ НЬ ХӨРСӨНД МУУ ГЭДЭГ ХУДАЛ2

-Ургамлын тос хийхэд хамгийн гол түүхий эд нь хар рапс гэж сонссон. Монголын хөрсөнд хар рапсыг тарьж ургуулах хэцүү юу. Нөгөө талаараа хар рапсыг хөрсөнд тариалах муу, сөрөг нөлөөтэй ч гэдэг?

-Хар рапс гэж хэлж заншсан ч үүний монгол нэр нь юмгар юм. Монгол Улсад юмгарыг тариалах төсөл социализмын үед буюу 1980-оны үед хийгдэж байсан ч төдийлөн амжилт олоогүй. Саяхнаас л манай тариаланчид юмгарыг сонирхож байна. Юмгар хөрсөнд муу гэдэг яриа хоёр зүйлээс эхтэй. Нэгдүгээрх нь хятад шар үртэй холбоотой. Рапсын шар үрээр тариалахыг БНХАУ хориглосон байдаг. Гэтэл манай улсад зөвшөөрөлгүй атлаа хятадууд оруулж ирээд тариалдаг. Хятад үрээ будаа ч гэдэг юм уу, өөр бүтээгдэхүүний нэрээр оруулж ирдэг бололтой. Рапсын ийм шар үрээр техникийн тос гаргаж авдаг.

Түүнчлэн энэ нь Монгол Улсын хувьд үйлдвэрлэлийн ямар ч үр өгөөж өгдөггүй. Хүнсний бүтээгдэхүүн хийх боломжгүй үр гэсэн үг шүү дээ. Хүчлийн стандарт хэмжээ гурван хувь байх ёстой байтал энэ үрийнх 30-40 хувь байдаг. Гэхдээ манай зарим тариаланчид ойлгоод шар үрээс татгалзаж, "Rapool" хэмээх хар үрээр тариалалт хийдэг болсон.

Хоёрдугаарт, технологийн бус тариалалт хийдэг асуудал бий. Жишээ нь ямар ч таримлыг нэг хөрсөнд жил дараалан тарьж болдоггүй. Улаан буудай ч тэр, хар рапс ч тэр энэ жил тарьсан хөрсөндөө дараа жил давтан таривал хөрс үржил шимгүй болдог. Хэрвээ чи анзаарсан бол хөдөө явахад зарим тариалангийн талбайд тариалалт хийгээгүй харалтаж харагддаг. Нэг ёсондоо талбайгаа ингэж амраах ёстой. Харин энэ жил улаан буудай, дараа жил рапс гэж ээлжлэн таривал хөрсөнд асуудал үүсэхгүй юм билээ.

-Эргээд үйлдвэрлэлийн сэдэв рүүгээ оръё. Одоогоор ямар хэмжээний ургамлын тос үйлдвэрлэх боломжтой байна вэ. Сүүлд БНСУ-руу 800 тонныг экспортлохоор гарын үсэг зурлаа шүү дээ?

-БНСУ -ын үйлдвэр өөрсдөө сонирхож манайд хандсан. “Эрүүл хөрсөнд өөрсдөө тариалж ургуулсан бүтээгдэхүүнээр хийсэн “Эзэгтэй” брендийг тань сонирхож байна" гээд. Манай үйлдвэрээс гарахад тэд өөрсдөө шууд тээвэрлэх нөхцөлтэй гэрээ хийсэн. Нэг ёсондоо бид гарал үүслийн болоод бусад холбогдох бичиг баримтаа гаргаад өгчихвөл БНСУ-ын тал өөрсдөө тээврийн асуудлаа зохицуулна гэсэн үг.

Харин үйлдвэрлэлийн тухайд манай "Сэлэнгэ" үйлдвэр жилд 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай улсын ургамлын тосны хэрэглээ жилд 20 мянган тонн байдаг. Хүн амдаа харьцуулаад аваад үзвэл бага үзүүлэлт. Мал амьтны гаралтай тос хэрэглэдэг болохоор тийм байж магадгүй. Гэхдээ хүний биед ургамлын тосноос авах ёстой зүйлс их байдаг юм. Бид дотооддоо хэрэгцээгээ 100 хувь хангаад үлдсэн 10 мянган  тонн ургамлын тосоо гадагшаа экспортлох боломжтой. Үүгээр "Заавал манай бүтээгдэхүүнийг сонго" гэж тулгаж буй хэрэг биш юм шүү.

-Дотоодын хэрэглээг бүрэн хангаж, үлдсэн хэмжээгээ гадаад зах зээл рүү гаргах бүрэн боломжтой юм байна. Одоогоор БНСУ-аас гадна өөр ямар ямар улсууд танай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бол?

 -Анхнаасаа л бид бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилго тавьсан. Тиймээс бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд ч нарийн анхаарсан. Хэрвээ чанарын шаардлага хангаагүй саванд савлах юм бол эргээд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй болчихно. Тиймээс бэлдцүүдээ Турк улсаас татаж, өөрсдөө сав баглаа боодлоо хийдэг. Жишээ нь Японы бүх тосны сав гэхэд бариултай байдаг. Өнөөдөр манайх тэр жишгийн дагуу хийж байгаа. Бидний судалгаанаас Зүүн Азийн улсууд ба БНСУ, Япон, Сингапур, Хонг Конг, БНХАУ экспортлох боломж байгаа.

-ЯПОН ҮЙЛДВЭРИЙН УРГАМЛЫН ТОСТОЙ ХАРЬЦУУЛЖ ТУРШИЛТ ХИЙХЭД 100 ХУВЬ ЭРҮҮЛ, ОРГАНИК БАЙСАН-

-Нэр дурдсан улсууд өөрсдөө ургамлын тос үйлдвэрлэдэг биз дээ?

-Тийм л дээ. Гэхдээ хамгийн гол зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол, манай ургамлын тос генийн өөрчлөлтгүй. Нэг жишээ дурдъя. Саяхан Японоос нэг залуу ирээд 3000 ширхгийг аваад явсан. Ингэхдээ Япон Улсынхаа үйлдвэрлэдэг хоёр төрлийн ургамлын тосыг манай бүтээгдэхүүнтэй харьцуулж үзсэн байна. Ингэхдээ Японы болон манай тосонд төмс шарж үзэхэд: Байгалийн амтаа хадгалсан нь манай тосонд шарагдсан ба бусад нь гашуун, чихэрлэг амттай болж өөрчлөгдсөн гэсэн.

Бид гадаадын улсуудын том, массын зах зээл рүү нэвтрэх зорилго тавиагүй. Генийн өөрчлөлтгүй, эрүүл хүнсий багахан зах зээлд хөл тавихаар ажиллаж байна.

-Гадаадын улсуудын гол сонирхоод байгаа шалтгаан нь генийн өөрчлөлтгүйд байгаа юм байна?

-Тийм, эрүүл Монгол хөрсөнд ургасан орц найрлагыг агуулдаг гэдэг утгаараа ялгарч байгаа юм. Дээрээс нь ханасан тосны агууламж. Бусад импортын тоснуудад энэ их агуулагддаг. Энэ нь хүний биед ороод шууд царцдаг. Манай бүтээгдэхүүний хувьд ханасан тосны агууламж хамгийн бага. Нэг ёсондоо муу үзүүлэлтээрээ хамгийн бага, сайн үзүүлэлтээрээ хамгийн өндөр гэж хэлэх бололцоотой. Дээрээс нь Омега-3,6,9 агуулдаг. Үүнийг монголчууд хүнснээсээ төдийлөн авч чаддаггүй.

-Үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй. Та бүхэнд өдгөө яг ямар асуудал тулгамдаж байна. Цаашид төрийн бодлогын ямар дэмжлэг хүсэж байна вэ?

-Манай улсад цуу яриа тархах их хялбар. Түрүүнд ярьсанчлан "Хар рапс хөрсөнд муу" гэх мэтчилэн. Аливааг мэргэжлийн бус хүний амнаас сонсоод, түүндээ итгэдэг. Энэ нь жаахан саад болчих гээд байдаг талтай. Хоёрдугаарт, хөгжиж буй орон дотоодынхоо зах зээлийг хэрхэн хамгаалдаг вэ гэдэг асуудал. Жишээ нь "Toyata" –тай автомашин үйлдвэрлэлээр өрсөлдөхийн тулд БНХАУ ижил төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг өсгөдөг.

Нэг ёсондоо дотооддоо үйлдвэрлэл бий болсон тохиолдолд гадаад зах зээлээс орж ирж байгаа ижил төрлийн барааны гаалийн татварыг нэмэх ёстой. Тэгж байж тухайн зах зээл хөгжинө. Манайд ч сайн жишээ байгаа л даа. Жишээ нь манайд үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар 5 хувь байдаг. Харин өндөгний татварыг дотооддоо үйлдвэрлээд ирэнгүүт гаалийн татвараа нэмэгдүүлээд 15 хувь болгосон. Энэ нь өөрөө дотоодын ААН-үүдийг хамгаалж байгаа хэрэг юм. Одоо бид өөрсдийн өндгөө ихэвчлэн хэрэглэж байна. Цаашдаа ч импортын өндгийг шахах байх. Яг үүнтэй адил бодлого бид бүхэнд хэрэгтэй байна.

-ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛСӨН Ч ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНД ДАВУУ БАЙДАЛ ХАДГАЛАГДСААР БАЙНА-

-Засгийн газраас дотоодын ургамлын тосны үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ шийдвэр та бүхэнд ямар өгөөж авчирч байна. Бодитой дэмжлэг болж чадаж байна уу?

-Энэ маш зөв асуулт. Үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодит дэмжлэг болж чадахгүй л байна.  Үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх нь яагаад ашиггүй байгааг би жишээгээр тайлбарлаж өгье. "Номин", "И-Март" ч юм уу байгууллагууд  манайхаас хуулиар зөвшөөрөгдсөн НӨАТ-гүй бараа авлаа гэж бодъё. 

Гэтэл үйлчлүүлэгчид нь НӨАТ нэхдэг. Ингэхээр энэ газрууд нь үйлдвэрлэгчдийн өмнөөс нэмэлт 10 хувийн татварын ачааг үүрэх болж хувирдаг. Иймээс нөгөө НӨАТ-тай импортоор оруулж ирж байгаа барааг сонгох болчхоод байна. Тэгэхээр энэ утгаараа НӨАТ-аас чөлөөлөх нь тус дэм болж чадахгүй байх талтай. Өдгөө импортоор орж ирж байгаа тоснуудыг гаалийн татвараас бүр мөсөн чөлөөлчихсөн. Ингээд биднээс импортын бүтээгдэхүүн 5 хувийн давуу талтай болчхож байгаа биз. Энэ мэтчилэн зарим зарим зүйл дээр төр засаг анхаарлаа хандуулаад бодлого гаргахгүй л бол бидний хувьд их  л махийх болно шүү дээ.

-ХАЯГДАЛ УРГАМЛЫН ТОСГ ХУДАЛДАН АВЧ БИО-ДИЗЕЛЬ ТҮЛШ ХИЙЖ БАЙНА-

-Танай үйлдвэр “Эзэгтэй” ургамлын тос үйлдвэрлэхээс гадна ашигласан ургамлын тосыг худалдаж аваад био-дизель түлш үйлдвэрлэдэг гэж сонссон?

-Тийм. Ресторан, боов боорцогны үйлдвэрүүдээс хэрэглэсэн ургамлын тосыг нь худалдаж аваад био-дизель түлш хийж байгаа. Энэ бас л том бизнес. Ашигласан тосыг арай хямд үнээр худалдаж аваад дизель түлш хийнэ гэсэн үг. 10-аас таван мянган тонныг нь л эргүүлж худалдаж аваад шүүж, метилийн спирт холиод, ийм түлш үйлдвэрлэж байгаа юм. Одоогоор хоногт 1 тонн био-дизель түлш үйлдвэрлээд өөрсдийнхөө хэрэгцээг хангаж байна.

Төрөөс Улаанбаатарын суурьшлын бүсэд заавал био-дизель түлш хэрэглэнэ гээд хуульчилчих юм бол бас л болох зүйл. Цэвэр дизель түлш хийгээд явж байгаа машинаас маш их хар утаа гардаг. Гэтэл үйлдвэрлэсэн био-дизель түлшнээс бараг утаа гарахгүй, боорцог хайрч байгаа юм шиг л үнэр жаахан үнэртдэг юм билээ.

-Хэрэв дэмжлэг хангалттай байвал танай үйлдвэр хоногт ямар хэмжээний био-дизель түлш үйлдвэрлэх боломжтой вэ?

-Хоногт 50 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэмж хэлэхэд хэрэглэсэн ургамлын тосыг нь худалдаж аваад байхаар нийтийн хоолны салбарынхан ч хуучирсан муу тосонд хуушуур, пирошкигоо хайрах нь багасах байх шүү /инээв/.

-Та бүхний хэтийн зорилгыг сонирхоё?

-Ерөөсөө л дотоодынхоо хэрэгцээг 100 хувь эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр хангамаар байна. Ингэхээр "Шуналтай юм" гэх хүмүүс бий. Би бол үүнийг эх оронч үзэл гэж хэлнэ.

Яагаад гэвэл бидэнтэй 800 сая тонн бүтээгдэхүүн худалдаж авахаар гэрээлсэн БНСУ-ын компани гэхэд нэлээд том. Ийм газрууд сонирхоод эхэлнэ гэдэг, манай үйлдвэрлэсэн 30 мянган тонн тосыг худалдаж авах тэдний хувьд амархан. 100 хувь худалдаж аваад байж ч болно. Өөрөөр хэлбэл, эх орноо боддоггүй, ард иргэддээ санаа зовдоггүй бол бүтээгдэхүүнээ 100 хувь гадагш гаргаад амьдарх боломж бидэнд бий. Хүмүүс буруу талаас нь ойлгох вий.

Хамгийн гол нь генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүнийг миний, чиний, бид бүгдийн гэр бүл хэрэглэг л дээ. Яг үүнтэй адил, майонезны үйлдвэр ч байна уу, нарийн боовны үйлдвэр ч байна уу эх оронч сэтгэлээр хандаж, дотооддоо нэг нэгнээ дэмжээд яваасай гэж би боддог. Ингэснээр системээрээ хөгжинө шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2022 08:53

Эрүүл ахиугаа маш сайн баримт�##�ж байгаа нь үнэхээр их та�##�агдав. Одоо гадагш нь экспортлох хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
5 сар 27, 2022 09:18

Сонирхолтой л юм байна. үнэ ханш нь хэр юм бол доо

Зочин
Зочин
5 сар 27, 2022 11:00

Onts shuu

Зочин
Зочин
5 сар 27, 2022 11:36

Рапсыг 21-р зууны тарим�##� гэж олон улсад нэрлэж байна. Энэ тосны үнэ ядаж Олейно тосний орчим байв�##� дуртайяа авна. Үндэсний үйлдвэр гэнгүүтээ үнэ дийлдэхээ байдаг. Иргэдэд тохирсон үнэтэй бол 100% дэмжиж байна

Зочин
Зочин
5 сар 27, 2022 13:25

Amjilt

Зочин
Зочин
5 сар 28, 2022 05:06

Дэлхийгээр дүүрэн рапсын тос байхад энэ тосыг нь л олон улс сонирхов гэж.... Рекламдах гэж ядах юмааа. Үндэсний үйлвэрлэлээ дэмжих сэтгэл гаргавч өөдөөс ус цацдаг үйлдвэрлэгчтэй ард түмэн шдэээ..

Зочин
Зочин
5 сар 28, 2022 08:37

Иаш майн тос импортоор авах хэрэггуй болж дээ тосыг

Иргэн
Иргэн
5 сар 28, 2022 10:42

Яг ийм бодлого хргтэй байна тун уха�##�аг

Д Баярсайхан
Д Баярсайхан
5 сар 28, 2022 17:13

Зөв ,манай хөрсөнд ургасан зүйл сайн ,амттай гэж хүмүүс ярьдаг шүү Иргэд мэдэж хэрэглэж эхэлж байгаа нь баярламаар..Ийм олон шинэлэг зүйлийн тухай бичээрэй. Баярл�##�аа!

Манай 3 р эмнэлэг сайн шүү
Манай 3 р эмнэлэг сайн шүү
5 сар 28, 2022 19:22

Бачр хүргие эээээ. Эх оронч байгаарай. Онц

Зочин
Зочин
5 сар 28, 2022 20:12

Энэ тос 5500,6000 байснаа одоо 8500 болж өссөн

Холбоотой мэдээ

Back to top button