ЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны тойм: Үнэ өсөхөд хялбар ч буурахад амаргүй болжээ

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 105.7-115.7ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 105.13-115.56 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 05 дугаарсарын 23-ны өдрийн байдлаар 110.8 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 109.7 ам.доллар/баррель болж хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 3.0 хувиар, “WTI” төрлийн газрын тос 3.9 хувиар тус тус буусан үзүүлэлттэй байна. 

Даваа гарагт газрын тосны үнэ бага зэрэг өссөн бөгөөд энэ нь АНУ-ын шатахууны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны нийлүүлэлтийнхязгаарлагдмал байдалтай холбоотой юм.

АНУ-д 5 дугаар сарын сүүл үеээс 9 дүгээр сар хүртэлх хугацаанд аялалын улирал буюу автотээврийн хамгийн их хөдөлгөөнтэй үе тохиодог бөгөөд тус улсад өндөр үнэтэй шатахууныг үл харгалзан автотээврийн хөдөлгөөнд оролцогчдын тоо их байгааг TomTom болон Google-ийн тээврийн хөдөлгөөний тоон судалгаа харуулж байгааг шинжээчид дурдав.

CITIC Construction Investment Futures компанийн үзэж байгаагаар газрын тос өсөхөд хялбар, унахад хэцүү хэв маягтай хэвээр байна. Мөн шатахуун хэрэглээний оргил үе ирж, автомашин болон нисэхийн салбарын хэрэглээ сар бүр нэмэгдэж байгаа нь үнэ өсөхөд түлхэц болно гэв.

Ам.долларын ханш өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш өссөөр байгаа бөгөөд ам.долларын зургаан гол валюттай харьцах индекс оны эхэн үетэй харьцуулахад 8 орчим хувиар өссөн байна. Ам.долларын ханш чангарч байгаа нь олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөж байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA)мэдээллэв. Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 онд огцом өссөн нь геополитикийн зөрчилдөөнтэй холбоотой гэж тус агентлаг мэдэгдэв. 2021 оны 6 дугаар сарын 1-нээс хойш “Брент” тосны үнэ ам.доллараар 59%, еврогоор 86% өссөн байна.

АНУ-ын Байдены засаг захиргаа Венесуэлд тавьсан газрын тосны хоригийг зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа нь тус улсыг Европ руу илүү их газрын тос экспортлох боломжийг олгох юм. Тус арга хэмжээнд Венесуэльд үйл ажиллагаа явуулж буй Европын компаниудад илүү их газрын тос Европ руу гаргах, АНУ-ын газрын тосны Chevron компанид Венесуэлд үйл ажиллагаагаа сэргээх боломж олгох зэрэг багтаж байна. Венесуэлийн хоригийг зөөлрүүлбэл дэлхийн газрын тосны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ Европын орнуудын эрчим хүчийг ОХУ-ын хараат байдлаас салгахад туслах юм.

 

Г.САНСАРМАА

Эх сурвалж: www.bloomberg.comwww.investing.comwww.oil.in-en.comwww.reuters.comwww.oilprice.com;  www.eia.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button