УЛС ТӨР

ТАНИЛЦ: УИХ-ын хаврын чуулганыг хамгийн олон удаа тасласан, хоцорсон гишүүд

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд гишүүдийн оролцсон ирцийг танилцуулав.

Тэрбээр “Гуравдугаар сард чуулган долоон удаа хуралдсан. УИХ-ын 18 гишүүн УИХ-ын чуулганы хуралдааныг тасласан. Найман гишүүн хуралдаанаас хоцорсон. Огт таслаагүй 62 гишүүн байна.

Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулган 12 удаа хуралдсан. 20 гишүүн хуралдаан тасласан. 57 гишүүн хуралдаанаас хоцорсон. 56 гишүүн чуулган огт таслаагүй байна.

Чуулган таслаж, хуралдаанаас хоцорсон гишүүд:  

-Х.Нямбаатар 4 удаа тасалж, таван удаа хоцорсон

-Т.Доржханд гурван удаа таслаж, дөрвөн удаа хоцорсон

-Б.Жавхлан гурван удаа таслаж, хоёр удаа хоцорсон

-Ц.Туваан гурван удаа таслаж, гурван удаа хоцорсон

-А.Адъяасүрэн хоёр удаа тасалж, нэг удаа хоцорсон

-Э.Бат-Амгалан хоёр удаа тасласан

-С.Батболд хоёр удаа таслаж, долоон удаа хоцорсон

-Г.Ганболд хоёр удаа тасласан

-Өнөрболор хоёр удаа тасласан, долоо удаа хоцорсон

-Ж.Эрдэнэбат хоёр удаа тасласан, зургаан удаа хоцорсон

-С.Амарсайхан нэг удаа тасласан, зургаан удаа хоцорсон

-Ц.Анандбатар нэг удаа таслаж, дөрвөн удаа хоцорсон

-П.Анужин нэг удаа тасласан, дөрвөн удаа хоцорсон

-Абубекир, Батлут, Бэйсен, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан нар нэг удаа таслажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-27 11:39

Бээжин та анхааруулгын ташуураа эдгээр нөхдөд амсуулна уу.

Холбоотой мэдээ

Back to top button