СПОРТ

Францын аваргыг шүүсэн С.Нямсайханд Тедди Риньер алтан медалиа дурсгалаа

Францын жүдо бөхийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд Вильбон хотноо зохион байгуулагдлаа.

Энэ тэмцээнийг жүдо бөхийн улсын шүүгч Сүхбаатарын Нямсайхан шүүн явуулсан бол Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг легионер тамирчнаар оролцож мөнгөн медаль хүртсэн байна.

“Токио-2020” олимпын холимог багийн төрөлд жүдо бөхийн эх орныг нутагт нь ялж аваргалсан Францууд багийн тэмцээнээ эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион байгуулдаг бөгөөд эрэгтэй багуудаас манай оронд бэлтгэлээ хангасан домог Тедди Риньегээр ахлуулсан Пари Сен-Жермейн аваргалсан байна.

Тус тэмцээнд түрүүлсэн домогт жүдоч Тедди Ринье өөрийн алтан медалийг монгол шүүгч С.Нямсайханд дурсгажээ.

Эмэгтэй баг:

1. PSG – Paris Saint-Germain

2. ESBM Judo

3. SGS Judo J.C. Maisons-Alfort

Эрэгтэй баг:

1. PSG – Paris Saint-Germain

2. FLAM 91

3. AJA Paris SGS JUDO.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button