Нийгмийн
NBA: "Бостон Селтикс" баг NBA-ийн аваргын төлөө тоглохоор боллоо

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолт "Бостон Селтикс" "Майами Хит" багуудын хооронд өрнөж 100:96 харьцаагаар “Бостон Селтикс” хожив.
Ийнхүү Бостон селтикс дорнод бүсийн аварга болж ”Голдэн Стэйт Уорриорс” багтай 2022 оны плэй-оффын аваргын төлөө хүч үзнэ.
Энэхүү тоглолтод Селтиксээс Жэсон Тэйтум 26 оноо авсан бол Жейлен Браун 24 оноо, Маркус Смарт 24 оноо авч багаа хожилд хөтлөв. Харин Майами Хитээс Жими Батлер 35 Бам Адебайо 25 оноо авсан хэдий ч харамсалтай нь хожигдол хүлээлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.