ДЭЛХИЙСПОРТ

"Аки башё"-д Япон бөх түрүүлжээ

Японы нийслэл Токио хотын “Рёгоку Кокугикан” ордонд энэ сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн Аки башё болж өндөрлөлөө.

Монголын хоёр аварга эзгүй хооронд сэкивакэ Х.Митакэүки 12-3 харьцаагаар түрүүлж мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад 2 дахь удаагаа түрүүлэв.

Тэрээр тэмцээний сүүлийн өдөр комусуби Эндог ёрикири буюу түлхэх мэхээр дэвжээнээс гарган 12 дахь ялалтаа авснаар сэкивакэ Такакейшёотой нэмэлт барилдаан хийсэн. Аки башёгийн аваргыг тодруулах нэмэлт барилдаанд сэкивакэ Х.Митакуэки өрсөлдөгч Такакейшёотой барилдан ялалт байгуулсан байна. Сэкивакэ Х.Митакуэки өмнө нь 2018 оны долдугаар сарын Нагояа башёд анх түрүүлж байжээ.

Б.АМАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button