СПОРТ
Садулаев дахин дэлхийн аварга болжээ

Нур-Султан хотод болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -97 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаев алтан медаль хүртлээ.
Шигшээ барилдаанд Садулаев Азербайжаны тамирчин Шариф Шарифовыг 4-0 онооны харьцаагаар ялсан байна. “Токио-2020” олимпын эрхээ авсан тамирчин Садулаев дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон юм.
Энэ төрөлд Умард Македоны тамирчин Магомедгажи Нуров болон АНУ-ын тамирчин Кайл Снайдер нар хүрэл медаль хүртжээ.
А.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.