УЛС ТӨР

Л.Болормаа: Одоо байгаа мажоритар тогтолцоогоор бол их мөнгөтэй нь сонгогдох магадлалтай

Говь-Алтай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, “Гурван ногоон говь” төслийн удирдагч, улс төр судлаач Л.Болормаатай орон нутгийн хөгжил, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, бусад асуудлаар ярилцлаа.   

 -ХӨДӨӨД ХӨГЖИЛ ИРЭХ СУУРЬ ТАВИГДСАН-

Орон нутгийн хөгжүүлэхэд төрийн болон иргэдийн оролцоог яаж хэрхэн хангах талаар ярьж өгнө үү?

Ер нь орон нутгийн хөгжлийн асуудлаар дараах 3 зүйлд анхаарлаа хандуулж төвлөрөн ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.  Дэд бүтцийн асуудал, иргэдийн аятай тохитой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих.

 Нэгдүгээрт, бид 21-р зуунд амьдарч байна. Социализмын үе болон түүний дараах 1990-2010-аад он хүртэл манай хөдөөний амьдрал маш хэцүү байсан. УБ хоттой зам харилцаа байхгүй, тог цахилгаанаар холбогдоогүй, дизель станцаар цагийн хязгаарлалттай өндөр өртөгтэй эрчим хүч авдаг байсан. Тийм эдийн засгийн хүнд үеэ өнгөрөөгөөд Дарханаас бусад бүх аймгууд, зам дагуух зарим сум суурин засмал замаар холбогдсон байгаа. Өөрөөр хэлбэл хөдөөд хөгжил ирэх эхлэл суурь тавигдсан байна. Сумын иргэдийн аятай тухтай орчинд амьдрах, цэвэр, бохир усанд холбогдсон орон сууцны асуудлаа шийдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн нөхцөл бүрдсэн гэсэн үг. Тиймээс энэ асуудлаар сум, аймгийн удирдлагууд, хувийн хэвшилтэйгээ хамтраад санаачилгатай ажиллавал орон зай, бололцоо хангалттай байгаа. Үүний нэг тодорхой жишээ нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын хөгжил юм.

Хоёрдугаарт, тухайн орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийг ажилтай, орлогын эх үүсвэртэй болгох нь чухал байна. Манай улс уул уурхай, хөдөө аж ахуй, газар, тариаланг эдийн засгийн гол хөшүүргээ болгодог. Гэтэл яагаад малаас гарсан түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийхдээ уламжлалт аргаас өөрөөр орчин үеийн буюу суурин газрын хүмүүст тохирох технологийн шинэчлэлийг нэрвтрүүлж ашиглаж байна. Хөдөөд хог хаягдлыг дахин боловсруулах зэргээр, жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа нь төрөөс гаргаж байгаа бодлого, шийдвэр бодитоор хэрэгжихгүй байнаа л гэсэн үг. ЖДҮ-ийн зээл бага хүүтэй учир ямар нэгэн байдлаар аваад хэрэглээндээ ашиглачихдаг. Өөрөөр хэлбэл, зориулалтын бусаар ашиглаад буцаагаад төлчихдөг тохиолдол нь дийлэнх болоод байна. Орон нутгийн удирдлагууд сумын хөгжлийн сангаас зээл олгохдоо тухайн сумандаа дутагдалтай буюу зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлсээ зөв эрэмбэлээд, тухайн ЖДҮ эрхлэгчдэд эдийн засгийн тооцооллыг нь нарийн гаргаж өгөөд зээлэндээ хамруулах нь бодлого юм. Жишээ нь Говь-Атай аймгийн Тонхил сум аймгийн төвөөсөө 210 кмт оршдог. Тонхил сум хүн амын хувьд хөрш зэргэлдээ Дарви сумаасаа 2 дахин илүү, том сум юм. Хүн ам ихтэй хэдий ч нарийн боовны цех байхгүй. 30 км-ийн зайтай Дарив сумаас эсхүл аймгийн төвөөс татан авалт хийдэг байх жишээтэй. Орон нутагт малаас гарч байгаа түүхий эд болох хонины нэхий хамгийн бага үнэтэй. Гэтэл түүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга аргачлал, технилоги одоо ч гаргаагүй байна.  

Гуравдугаарт, бид  хүний хөгжлөө орхилгүй зэрэгцүүлэж авч явах ёстой. Хамгийн чухал асуудал бол боловсрол. Хөдөөд багшлах боловсон хүчний асуудал хамгийн их эмзэг байгаа. Чадалтай багш нар их үгүйлэгдэж байна. Тиймээс багш нарын нийгмийн асуудал, цалин хөлсийг хүний сонирхол татахуйцаар шийдэх ёстой. Сайн багш байж сайн шавь гарах нь хамгийн үнэн. 

- ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨРИЙГ ОЛЗ ШИГ ШҮҮРЭН АВЧ, НУТАГТАА АЖИЛ БОЛГОЖ БАЙГАА НЬ ОЛЗУУРХМААР-

-Төрийн зүгээс орон нутгийн хөгжлийг сайн дэмжээд байна гэж харж байна?

-Орон нутагт амьдрах иргэдэд орон сууц худалдах авахад хөнгөлөлт үзүүлэх, бизнес эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд татварын орчныг таатай болгох гэх мэт төрийн бодлогоор дэмжээд байгаа нь сайшаалтай ч, яг бодитоор хэрэгжүүлэх арга зам нь дутагдалтай байгаад байна. Үүнд тухайн орон нутгийн удирдлагуудын идэвх санаачилга их чухал. Сумын төвүүдэд байгаа хэрэгцээгүй болсон хуучин барилгуудыг засварлаж нэгдсэн дулаанд холбох, аймаг сумаас нь нь зардлыг нь хөнгөлж дэмжээд, жижиг дунд үйлдвэрлэлийн кластер буюу нэгдсэн төв байгуулах нь зүйтэй гэж харагдаад байгаа. Хувийн хэвшилтэй хамтарвал энэ асуудал их хялбархан шийдэгдэх боломжтой.

-Манай улсад дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн сум суурин байна уу?

-Дундговь аймгийн Гурвансайханыхан сумдаа сайхан амьдрах загвар болж байна. Гэр хороололд амьдардаг айл нь УБ хотод амьдарч байгаа мэт хауст амьдарч байна. Сумандаа дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэнгээ орлогын эх үүсвэрийг бий болгосон. Нутгийн иргэд өөрсдийнхөө оролцоонд тулгуурлаж хөгжүүлсэн сумаа сурталчлах зорилгоо бусад сум, орон нутгаас танилцахаар ирсэн зочдоос тодорхой хэмжээний такс аваад, түүндээ тохирсон үйлчилгээ үзүүлчихдэг сайн соёлыг түгээж байна. Сумын иргэд нь нийлээд хөгжлийн дараагийн шат болох байгалийн тэнцвэрт байдлаа хамгаалах говио сумаа ногоон бүс болгох зорилго тавин, хөрөнгө босгон ерөнхий төлөвлөгөөний төсөл, ТЭЗҮ болон бусад холбогдох зураг төсвөө боловсруулах ажилдаа орчихсон явж байна.

-Энэ ногоон төслийн удирдагчаар нь таныг ажиллаж байгаа гэж сонссон. Та баруун хязгаар Говь-Алтайн хүн өмнөд хязгаар тэр тусмаа яагаад Дундговийг сонгож энэ төслийг удирдаж хэрэгжүүлэхийг зорьсон юм бэ?Говь нутагт ус, ургамал хамгийн чухал асуудлуудын нэг.  Гурвансайханчууд бол улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүй,өөрсдийн оролцоон дээрээ тулгуурлан дэд бүтцээ шийдэн гэртээ тухтай амьдрах орчноо бий болгосон, эв нэгдлийг эрхэм зорилго болгож, түүгээрээ манлайлал үзүүлж буй хүмүүс. Иргэдийн оролцоо, идэвх санаачилагыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг бий болгох зорилгоор, нүүрээ сайрттал явсан хүн бол УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн юм. Суманд төрж өссөн хүн бүр энэ хүн шиг хандлага, сэтгэлтэй байгаасай гэж уриалмаар байна. Би Гурвансайханчуудаас суралцах гэж энэ төсөлд оролцож байгаа гэж хэлж болно. Мөн тэднийг би олз шүүрэгчид гэж харж, хэлж байгаа. Мод тарьж ногоон орчин бий болгох нь тэдний олон жилийн хүсэл, мөрөөдөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарихаа зарласантай зэрэгцээд тэд төлөвлөгөө боловсруулж, зураг төсөв, төслөө холбогдох яам бодлогын хэлтэсүүдэд, танилцуулж эхэлсэн. Үүнийг нь би олз шүүрэгчид гэж нэрлээд байгаа юм (инээв) Өөр хэлбэл төр засгийн гаргаж буй бодлого, чиглэлийг маш хурдан хүлээн авч шүүрээд орон нутагтаа яаж ажил болгох уу гэдэг дээр мэдрэмжтэй санаачилгатай байгаа нь олзуурхууштай.

-Модыг тарих амархан харин арчилж ургуулах, хамгаалах нь хамгийн хэцүү гэдэг баахан ухсан нүхнүүд үлдсэн гээд нийгмийн сүлжээгээ яваад байсан. Арчилгаа тал дээр ямар хэрхэн яаж анхаарах бэ?

-Гурвансайханчууд төвөггүй хийчихнэ гэдэгт би итгэж байгаа. Тийм учраас хэн нэгэнд ойлгуулах, ойлголцох асуудлаар цаг үрэхгүйгээр тухайн төсөл үр дүнтэй хэрэгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, үр дүнд шууд хүрнэ гэсэн үг (инээв) Үүнийг сайн жишиг, загвар бий болгож, Алтайчууддаа харуулснаар шууд хэрэгжих боломжтой. Манай Алтайчууд их ухаантай  хөдөлмөрч ард түмэн. Аливаа зүйл үнэхээр үр дүнд хүрснийг харах юм бол хугацаа алдахгүй хурдан зохион байгуулалтад ороод хэрэгжүүлэх боломж, чадвартай хүмүүс. Газар зүйн байршлын хувьд Гурвансайхан нам дор хөрс нь сул. Гэтэл миний төрж өссөн Алтай нутаг маань маш өндөрлөгт байдаг, хөрш нь хатуу эрс тэс уур амьсгалтай гээд ялгаатай зүйл байгаа. Тарьц ургамалын хувьд нь адилхан нь ч байгаа. Гэхдээ аль ч утгаараа бай миний хувьд Монгол орныхоо өмнөд хойт хэсэгт мод тарьж ургуулах туршлага хуримтлуулж, загварыг бий болгох том зорилго тавин ажиллаж  байна. Үүнд мэргэжлийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоо хамгийн чухал гэж бодож байна.

-Гурван ногоон говь төслөө хальт танилцуулаач мод тарих хөрөнгө санхүүг хаанаас гаргах бэ?

-Байрлалын хувьд сумын төвийг тойрсон 560 га талбай, 549 ногоон хэрэм, 9 дэлбээнд нийт 137250 ширхэг мод тарихаар төлөвлөж байна. Дээр хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бодлогын түвшинд төсөл, хөтөлбөр боловсруулж тусгай чиг үүргийн газар бий болсон. “Гурван ногоон говь” төслийн хүрээнд  маш олон газрууд руу төслөө хүргүүлсэн байгаа. Энэ оны 1 сард бид төслөө АНУ-ын Элчин сайдын яамныханд танилцуулсан. Өнгөрсөн 4 сард Гурвансайханд очиж үзсэн. Мөн Европын холбооны улс орнууд, бусад элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагуудад хандаж эхний ээлжид шууд тарьц гэхээсээ илүү дэд бүтцийг нь бий болгох шаардлагатай байна. Хашаа, худаг гаргах, усалгааны системээ бий болгохоор төлөвлөж байна.

- МАЖОРИТАР ТОГТОЛЦОО НЬ ТӨСВИЙГ ҮРЭХЭД УРАЛДДАГ-

-За та улс төрч хүний хувьд АН-ын ҮБХ-ын гишүүн, Говь-Алтай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү?

-Өнөөдрийн сонгуулийн тогтолцоог 100% шалгарсан тогтолцоо гэж хэн ч хэлэхгүй байх.Улс төрийн хүрээнийхэнд болон иргэдийн дунд бүр шүүмжлэлүүд зөндөө  байгаа. Томсгосон болон жижиг мажоритар тогтолцоо нь мөнгөний хүчин зүйлээр сонгогдох нөхцөлийг бүрдүүлсэн. Аймаг орон нутгийн эрх ашгийг тэргүүнд тавьж,татвар төлөгчдөөс бүрдсэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг гэдэг шүүмжлэлд өртдөг. Нөгөө талаар сонгогчдын 47%-ийн санал авсан нам УИХ-ын суудлын 90% авсан байгаа нь сонгогчдын санал гээгдэж байна гэсэн үг. Үүнийг засахын тулд  одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн хүрээнд хэрхэн тааруулж өөрчилөх. Эсвэл үндсэн хуулийг өөрчилж болох вэ. Эсвэл Үндсэн хуулийг өөрчилөөд ямар тогтолцоог бий болгох вэ гэдгийг маш олон талаас нь судлах хэрэгтэй. Аль ч утгаар нь явсан холимог  эсвэл пропоциналь тогтолцоо гэж харж байна. Мажоритар тогтолцоо нь тухай аймаг, дүүрэг орон нутгийн эрх ашгийн үүднээс төсвийг үрэхэд уралддаг.

- Нэг нам хэт хүчээ авсан өнөөгийн нөхцөл байдалд сонгодог парламентын зарчим алдагдана гэж үздэг. Үүнд одоогийн мажоритар тогтолцоо нөлөөлсөн үү. Эл тогтолцооны сул тал юундаа байдаг юм бэ?

- Мажоритар тогтолцооны хамгийн гол сул тал нь мөнгөний фактор гэж түрүүн  хэлсэн. Өөрөөр хэлбэл хэн их мөнгөтэй нь сонгогдох магадлалтай гэсэн үг. Тийм учраас энэ тогтолцоог сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол тогтолцооны гажуудал нь улам даамжирна. Маш олон талаас нь судалж байж гаргалгаа олох шаардлагатай. Нэг нам хэтэрхий олонх болсон нь дотооддоо зөрчил үүсгэх, сөрөг хүчнээ сонсохгүй байх, бусад жижиг улс төрийн намуудыг шахалтад оруулж, захиалгаар өгөөш болгон нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Ямар ч хяналт байхгүй байна аа л гэсэн үг.

-Та сая хяналт гэж ярилаа. Цөөнх байгаа АН сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлж чадаж байна гэж та харж байна?

-Уг нь боломж, бололцоо байгаа. Гэхдээ эрх барьж байгаа нам нь цөөнхийн эрх ашгийг хүндэтгэх ёстой. Гэтэл эрх баригч нам Үндсэн хуулиар олгосон хүний үг хэлэх, үзэл, бодлоо, илэрхийлэх эрх мөн эрхээ хамгаалах суурь зарчимуудыг зөрчиж байна.

- ЯГ ТОМЬЁОЛЛООРОО БОЛ УИХ-ЫН ГИШҮҮН 160 ОРЧИМ БАЙХ ЁСТОЙ-

- Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар судлаачид хөндөх боллоо. Тэдний хэлж буйчлан холимог тогтолцоогоор сонгуулиа явуулдаг болбол ямар давуу тал бий болох вэ?

-Хамгийн гол зүйл нь олон намууд орж ирж, олон ургалч үзэл бий болсноор жинхэнэ зөв бодлого  гаргах нөхцөл бүрдэнэ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгчилэн улс орныхоо нийгэм, эдийн засаг улс төрийн зөв шийдвэрүүд гарна. Пропорциональ тогтолцоо нь сонгогчдын санал  гээгддэггүй, нийгмийн цөөнхөд өөрийн төлөөллөө парламентад суулгах боломж олгодог. Мөн олон намын тогтолцоог бий болгож энэ нь зөвшилцөл, харилцан ойлголтыг бий болгодгоороо давуу юм.

-Нөгөө талаар сул талыг нь хэрхэн харж байна вэ. Өөр бидэнд сонголт болж болохуйц ямар хувилбарууд бий бол?

-Ерөнхийдөө холимог тогтолцооны нэг  Засгийн газрын тогтворгүй байдлыг үүсдэг гэж үздэг. Гэхдээ түүнийг тогтвортой байлгах нь суурь зарчмаа яаж тохирох вэ гэдгээс ихээхэн хамааралтай асуудал.

- Сонгуулийн тогтолцооноос гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ч хөндөгдөж байна. Үүнийг хэр эерэг өгөөжтэй шинэчлэл гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмснээрээ сонгогчидтойгоо ойртох харилцах, хэрэгцээ шаардлагыг нь төрийн бодлогод нийцүүлэх нь чухал. Тйим учраас гишүүдийн тоог нэмэх нь чухал. Яг томьёоллоороо бол 160 орчим УИХ-ын гишүүд байх ёстой. Олон хүн байх тусмаа төсвийн тэгш бус хуваарилалт сарних боломж бий болж байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь орон нутагт ямар хүртээмжтэй байх вэ?

-Одоо яаж татвар төлөгчдийн мөнгийг орон нутагтаа илүү тавиулж сонгогчоо хахуульдах вэ л гэж  бодож байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байж би ийм зүйл хийсэн шүү гэж харуулахыг зорьдог. Магадгүй сонгогчдын хувьд тухайн хийсэн зүйл нь хэрэгцээ шаардлага нь биш байсан байж болно шүү дээ. 100 хүрэхгүй хүүхэдтэй суманд 350 хүүхдийн сургууль барих жишээтэй. Энэ нь төсвийн үр ашиггүй зарлага болж таардаг. Дээрээс нь одоо байгаа 76-гийн орон нутагтаа ажиллаж байгаа байдал нь төсвийн мөнгөөр хэрхэн үнэтэй тендер зарлаж шавар хэрэм босгох уу гэдгээр уралдаж байгаа  мнт л харагдаж байна. Уг нь яг бодлогын түвшинд тухайлбал, бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудал ярих ёстой. Мөн хөгжих орчин нөхцөл нь бүрдчихээд байхад яаж зөв хуваарилалт хийх хэрэгтэй вэ гэдгийг ярих ёстой. Бас орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд, боловсролын асуудалд  илүү хөрөнгө оруулалт хийх нь зүгээр.

- Таны хувьд үндсэн хуульдаа гар хүрэх шаардлагагүй гэсэн байр суурьтай хүн. Тэгэхээр  сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний чухал асуудал мөн үү?

-Түүнийг  сонгуулийнхаа хуулиар зохицуулж болох нь уу үгүй юу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Гол нь маш олон талаас нь ярилцаж хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Үндсэн хуульд байнга гар хүрдэг асуудлаа зогсоох хэрэгтэй. Суурь хуулиа эвдэхгүй байх нь хамгийн чухал. Яагаад гэвэл суурь хуулиас салбарлан маш олон хуулиуд гардаг. Суурь хуулийг өөрчилчих л юм бол бусад хуулиудад өөрчлөлт гарч мөн л бөөн ажил, зардал мөнгө гарах болдог. Тиймээс үндсэн хуульдаа гар хүрэхгүйгээр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөсэй гэж би гуймаар байна.
- Хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаа өрнөж эхэлбэл АН-ын зүгээс ямар байр сууриар хандах вэ. Ямар оролцоотой байх вэ?

- Пропорционал элемент бүхий холимог тогтолцоо нь төлөөллийг хангасан хамгийн оновчтой хувилбар тул АН үүнийг дэмжихийг үгүйсгэхгүй ээ. Харин би бол намын байр сууринаас биш хувь хүнийхээ байр сууринаас холимог байх нь л зөв гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2022-05-31 10:05

Bitgii.trnegt huwi huniin harj songohoos namiin jagsaaltaar hurtc epbegdorj bayrtcogt geed hulgaijuyd n orj ireh ymuu huniin harj songoh n zew.shu

Зочин
Зочин
2022-05-31 17:37

Тэнэгт авгай минь

Зочин
Зочин
2022-06-01 18:22
Reply to  Зочин

uuruu buur tenegt

Зайсан
Зайсан
2022-06-01 06:37

Одоо байгааг олон болгочихвол бага мөнгө зараад гарна гэж тооцож байгаа юм болов уу? Пропорцион�##�ь ссан�##� авах гэж байдаггүй, харин сан�##�аа шууд өгөх шууд бусаар өгөх холимог гэсэн хувилбар л байдаг.

Зочин
Зочин
2022-06-01 10:44

Хувь хүнийг харж сонгоод ч адилхан дархлагдсан хулгайч нарыг л төрүүлж байна. Хулгай хийдэггүй гишүүн , төрийн �##�бан хаагч гэж �##�га.
Хулгай хийсэн хүмүүсээсээ шавхруу олж долоосон нэгнүүд нь одоо бүр тэднийгээ үхэн хатан хамга�##�даг г�##�зуу ноход болж , бусдыг үзэл бодлоо илэрхийлэхэд нь урж тастахыг оролддог болжээ. Ийм улс орон , ард түмэн �######�шгүй байх шаардлагатай ч , юмуу үгүй ч юм уу. Монголчуудын ун�##�т, сүйрэл нь эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан.
Дарга л хийхгүй бол яаж ч амьдарч чадахгүй бүхэл бүтэн хүн сүргийн
Арми Монголд бий болоод байна. Илжигний чих рүү �##�т хийсэн ч сэгсэрнэ , ус хийсэн ч сэгсэрнэ

Зочин
Зочин
2022-06-01 17:20

Энэ хүүхэн их дайчин, сэтгэл, сэтгэлгээтэй чад�##�тай хүүхэн

Зочин
Зочин
2022-06-03 15:24

Яриг л дээ... Нутгийнхан нь мэднэ дээ, ямар сул, чадвар муутайг нь. Зүгээр сайхан намчин л юм. Түүнээс арай ч ийм хүн төрд гарчихгүй байлгүй дээ.

Зочин
Зочин
2022-06-06 01:20

Хүний эрхийн Болороо сүүлд улс төрд орсон. Боловсорсон орон нутгийн асуудлыг сайн мэднэ. Их атаа жөтөө хар хорыг даван туулсан тууштай шударга хүүхэн. Уулзаж ярилцмаар санагддаг.

Зочин
Зочин
2022-06-06 06:58

Hotiin tugjreliig buuruulahad huduug hugjuuleh n zuv. Gurvansaikhanchuud aztai yum. Songuuliin togtoltsoog uurchiloh n zuv.

Холбоотой мэдээ

Back to top button