СПОРТ

#Pray4Dulguun Хандивын аянаар 45 мянган ам.доллар цуглаад байна

Өнгөрсөн баасан гарагт Монголын сагсан бөмбөгийн холбоо өөрийн цахим хуудсаар дамжуулан Монголын шигшээ багийн тоглогч, оюутан лигийн аварга, шилдэг тоглогч О.Дөлгөөний бие хүнд байгаа талаар мэдээллийг хүргэсэн. Тодруулбал, О.Дөлгөөн нь элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорниа-н дэргэдэх Их Сургуульд хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтоо үзэхээр 2019.06.12-ны өдөр явсан бөгөөд  хэдхэн хоногийн дараа маш хүнд хэлбэрийн элэгний Б вирус авч, улмаар элэгнийн дутмагшил буюу элэгний комд орж, биеийн байдал нь эрс муудсан аж.

Одоо О.Дөлгөөнд амь аврагдах цорын ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах арга боловч АНУ-ын хуулиар амьд хүнээс донор авдаггүй. Тиймээс донор шаардлагатай өвчтөний жагсаалтанд оруулсан боловч хэзээ донор олдох нь тодорхойгүй байгаа юм.

Өдөр өдрөөр хэмжигдэж буй түүний амийг аврахаар Монголчууд #Pray4Dulguun давалгаа өрнүүлж,  дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагын нүдэнд өртөхөөр хичээж байна. Өмнө нь хэд хэдэн удаа буурай орны өсөх ирээдүйтэй тамирчин хүнд өвчилж хагалгаанд орох төлбөрийг Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байсан удаатай. Иймд иргэдийг өөрсдийн пост болон комментуудад #Pray4Dulguun гэсэн үгийг бичихийг уриалж буй.

Мөн түүний төлөө хагалгаанд шаардлагатай 100  мянган долларыг олохоор Фэйсбүүк дэх Хандивын аян эхлүүлсэн нь хоёр өдрийн дотор 46 мянган ам.доллар болж өссөн байна. 

Хандивын данс: Хаан банк 5721081225

Хүлээн авагч: Л. Очбадрах

Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button