ДЭЛХИЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний дүр эсгэсэн эр “Мона Лиза”-д бялуу түрхжээ

Дэлхийн хамгийн алдартай уран зургийн нэг нь “Мона Лиза”. Леонардо Да Винчигийн нэрийн хуудас болсон, алдарт хөрөг зураг.

Парисын Луврын музейд хадгалж, хүн бүхэн зорьж очоод үзэхийг хүсдэг тус бүтээлийг нэгэн эр сүйтгэхийг оролджээ.

Тухайн эр эхлээд тэргэнцэр дээр суун, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж жүжиглээд “Мона Лиза”-д дөхөж очжээ. Үүнийхээ дараа гэнэт бялуу түрхэн, сүйтгэхийг оролдсон талаар Луврын музей мэдэгдээд байгаа юм. Мөн тухайн иргэний бялуу зөвхөн шилэнд нь наалдсан, “Мона Лиза”-гийн эх хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, гэмтээгүй” гэжээ.

36 настай эр “Мона Лиза”-д бялуу нялсныхаа дараа зүв зүгээр босоод алхаж байсан гэнэ.

Парисын цагдаагийн газраас “Соёлын үнэт зүйлийг гэмтээхийг завдсан” гэсэн үндэслэлээр тухайн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button