НийгмийнХэргийн мөрөөр

ХЭРГИЙН МӨРӨӨР: Хуулийн байгууллагын толгойд "ӨНДИЙСӨН" авлигач, хууль зөрчигч

Олон удаагийн авлигын хэрэгт холбогдож, бүр ял авч байсан, мөн согтуугаар машин барьж, цагдааг эсэргүүцчихээд түүнийгээ өөр нэгэн цагдаагаар аргалуулдаг хүн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг толгойлж байсан баримтуудыг та бүхэнд хүргэж байна.

Р.Энхтайван гэх эрхэм Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй байгууллагад олон жил ажиллаж, дэвшиж ирсэн байдаг. Хамгийн сүүлд 2019 онд тус газрын дэд даргаар ажиллаж байгаад хахуулийн хэрэгт холбогдож ажлаа өгсөн юм. Түүний холбогдоод буй хахууль авсан гэх хэрэг ил болсон нь гурван тохиолдол байна.

Сэтгүүлч Э.Булган өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

-Р.ЭНХТАЙВАН ДУУЧИН Э.ОЮУМААГААС ХАХУУЛЬ АВСАН ХЭРГЭЭРЭЭ ЯЛ ЭДЭЛЖ БУЙ-

  • Эхнийх нь дуучин Э.Оюумаагаас хахууль авсан хэрэг. Энэ хэрэг хоёр жил орчим хуулийн байгууллагад шалгагдаж байгаад өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард шүүх хурал болж, хахууль авсан Р.Энхтайван болон хахууль өгөгч дуучин бүсгүй ял авсан байдаг.

Тодруулбал шүүгдэгч Р.Энхтайваныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, мөн Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан хэргээр ялласан. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Мөн  Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам. доллар, Төрийн сангийн ..... тоот дансанд байгаа 4.435650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгохоор шийдвэрлэж байлаа. Тэрбээр хууль номоороо бол ялаа эдэлж буй.

-ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙГ НЬ АРГАЛЖ ӨГНӨ ХЭМЭЭН ИРГЭНЭЭС 10 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ-

Хоёр дахь нь мөн л авлига авсан хэрэг. Тодруулбал, тэрбээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Энэ хэргийг нь АТГ-аас саяхан шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна.

-ХАХУУЛИЙН ДАВТАН ҮЙЛДЭЛТЭЙ Р. ЭНХТАЙВАН СОГТУУГААР МАШИН БАРИАД, ЦАГДААГААР АРГАЛУУЛЖЭЭ-

Тэгвэл гурав дахь нь мөн л цагдаагийн алба хаагчид нөлөөлсөн буюу хахууль өгсөн байж болзошгүй хэрэг. Энэ хэргийг нь мөн л өнгөрсөн долоо хоногт АТГ-аас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна.

Тодруулбал, Р.Энхтайван нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан.

Энэ зөрчлийг нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч А нь "аргалж" өгсөн. Улмаар байцаагч А үүнийхээ төлөө албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргээр шалгуулж байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-02 08:17

одоо ажиллаж байгаа юм биш биз дээ

Bidon
Bidon
2022-06-02 08:18

Ugaasaa lal riin tsaraitai piz daa l bn sh te

del
del
2022-06-02 08:46

угаасаа төрийн �##�бан хаачидын нийтлэг төрх ганцхан жишээ

Зочин
Зочин
2022-06-02 10:29

Хариуцлагааа хүлээх л ёстой. Нөгөөтэйгээр шударга үнэнийг шүүх хэрэгтэй бгаа юмдаа

Зочин
Зочин
2022-06-02 10:29

Эдлэх ёстой зүйл ангийг нь шударгаар өгч ялийг нь эдлүүлээрэй

Зочин
Зочин
2022-06-02 10:30

Улс төрчидийн нийтлэг царай угаашаа л ийм бгааа дөөө

Зочин
Зочин
2022-06-02 10:30

Ийм улс төрчидийг бүгдийг нь байг�##�ийн жамаар нэг сайхан цэвэрлэгээ хийлгүүлчих юмсан. Үнэн хэзээд ялдаг юм шү

Зочин
Зочин
2022-06-02 10:38

Said darga nart ch gesen huuli ni ingej vilchilj ingej ajillaasai gj hvsie

Зочин
Зочин
2022-06-02 10:44

Ийм улс төрчидийг бүгдийг нь байг�##�ийн жамаар нэг сайхан цэвэрлэгээ хийлгүүлчих юмсан. Үнэн хэзээд ялдаг юм шү

Зочин
Зочин
2022-06-02 10:44

Үлгэр жишээ ард иргэдэээ болох хүн ингээд хахуулд эдэгдээд байхаар чинь одооо юу гэсэн үг үү

Зочин
Зочин
2022-06-02 10:56

энэ. Энхтайван шоронд байгаа гээ биздээ шоронд байхдаа хэрэг хийгээд байдаг том гар юмаа эсвэл том занаанд байдаг биз

Зочин
Зочин
2022-06-02 12:01

Эзэнгүй төрийн эмгэнэл гэж

Зочин
Зочин
2022-06-02 14:25

Өмхийрсөн сэтгэлгээг х�##�2

ИРГЭН ГАНАА
ИРГЭН ГАНАА
2022-06-02 15:37

НААД НОВШ ЧИНЬ ХЭН НЭГ ТОМ НОЁНТНЫ ЦҮНХ БАРИГЧ Л БИЗ

guyuu
guyuu
2022-06-03 22:11

eniig l chadaj bgaa ymand arga bhgui gej ,yridag ym bnlee! terbumiin tuluu uragshaa !

Холбоотой мэдээ

Back to top button