Нийгмийн

"Бэрэн" групп 33 тэрбумын өрөө төлөөгүй байж Хөгжлийн банкнаас дахин 15 сая ам.долларын зээл хүсчээ

Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчдийн дунд “Бэрэн групп” ХХК бий. Тус компани хоёр компаниараа дамжуулан их хэмжээний зээл авсан. 2014 онд барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн ч өдийг хүртэл төлөөгүй байгаа юм. Чанаргүй зээлийн ангилалд багтаад буй.

Мөн 2017 онд хангай хотхоны нэрээр 15 тэрбумын зээл авсан байдаг аж. Одоо тус зээлийн барьцаанд нь Хангай хотхоны орон сууцны байруудыг хурааж зарж, улсын орлого болгохоор Хөгжлийн банкнаас ажиллаж буй.

Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас байгуулсан Хяналт шалгалтын түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар тус компанийн зүгээс энэ зээлээ төлөхийн тулд Хөгжлийн банкнаас дахин 15 сая ам.долларын зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Хөгжлийн банкны холбогдох албаныхан мэдээлжээ. Тодруулбал, энэ хэмжээний мөнгөөр арматурын үйлдвэрээ барьж байж өмнө нь зээлсэн 32 тэрбум төгрөгөө төлөх боломжтой гэх зүйл ярьсан байна. Улмаар хөгжлийн банкнээс "Бэрэн" группын тэрхүү хүсэлтийг хүлээж авъя хэмээн түр хорооны хуралд танилцуулсан байх юм.

 Тус компанийн захирал Б.Мөнхтөрийг эл асуудалтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард цагдан хорьсон. Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрийг суллах хүсэлт ирсний дагуу шүүхээс түүнийг суллаад байгаа юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 31, 2022 16:28

чанар муутай барилга барьж ашигл�##�тын 3+1 жил болоогүй л дээврийн ус гоожиж, хаяавч муугаас гражийн хэсэг нь усаар дүүрч өмчлөлийн гэрчилгээтэй граж үнэгүйдэж ямарч орчингүй тоглоомын т�##�байгүй барилга барьж иргэдийг хохироодог муу компани

Зочин
Зочин
5 сар 31, 2022 18:06

odoo l kasinod suuliin udaa yondoogoo uzeye gj bgan bna, negent donttson humuus tegdiimaa

Зочин
Зочин
5 сар 31, 2022 19:49

Хөгжлийн банкыг нэн даруй татан буулга, Луйвар нь зогсохгүй юм байна

Зочин
Зочин
5 сар 31, 2022 20:26

Солиотой . Хөгжлийн банкныхан бүтэхгүй нээ . Хамгийн эхлээд Хөгжлийн банкны эргүүнүүдийг бүгдийг нь солих хэрэгтэй юм бна даа . Ийм эргүүнүүд байгаа цагт тэр банк яаж өөдлав вэ дээ . Нөгөөдөх нь бол сэргэлэн хулгайч л бна

Зочин
Зочин
5 сар 31, 2022 22:59

Мөнхтөр зээлсэн мөнгөөрөө казино тоглоод үрсэн. Одоо дахин хөгжлийн банкнаас зээл хүсч, түүнийг өгөөд бас л тоглуулах нь дээ. Эрэлийн Эрдэнэбат бас л мөрийтэй тоглож зээлсэн мөнгөө туусан байдаг. Зээл аваад тоглоод дуу�####�г, өрийг нь ард түмэн төлөх ёстой дарангуйллын нийгэмд амьдарч байна даа бид.

Холбоотой мэдээ

Back to top button