Нийгмийн

“Ирэх долоо хоногт цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх орон сууцнуудын сонгон шалгаруулалтыг зарлана“

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хамрагдалттай холбоотойгоор гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.

Тэрбээр "Ирэх хичээлийн жилд сугалаанд хамрагдахаар 34 мянга орчим хүүхэд байгаа. Үүнийг шийдэхэд хэд хэдэн шийдлийг гаргаж байна. Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэлийн төсвөөр энэ жил 20 цэцэрлэгт ашиглалтад орно. 3 мянган хүүхдийг хамруулах боломж бүрдэнэ.

Хоёрдугаарт, цэцэрлэг түрээсэлье гэж байгаа. Нийслэлд ачаалал ихтэй 26 хамран сургах тойрог дээр түрээслэх боломжтой. Ирэх долоо хоногт түрээсийн байруудын судалгааг авахаар нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудын нэг давхрыг худалдаж авна. Гуравдугаарт, гэр цэцэрлэгүүдийг ашиглая гэж байгаа" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button