Нийгмийн

ЭЕРЭГ: Рэнчинлхүмбэ сум хүүхдүүдээ хүндэтгэн сумын төвийнхөө тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьжээ

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас хүүхдүүдээ хүндэтгэн сумын төвдөө 10-14 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Харин Улаанбаатарт хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаараад байгаа юм.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан. Цаг хугацааны хувьд 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button