Нийгмийн

Мориор 3600 км зам туулах “Хөх чонын сүлд” хандивын аялалд гадаадын 18 аялагч оролцож байна

Дэлхийн хамгийн урт хол зам туулах хандивын морин аялал энэ тавдугаар сарын 2-нд Монгол Улсад эхэлсэн. Тусламж шаардлагатай эмзэг бүлгийн хүүхэд, өрхөд туслах зорилготой “Veloo” сангийн “Хөх чонын сүлд” хандивын морин аялалд гадаадын 18 аялагч оролцож байна. “Хөх чонын сүлд - 2022” хандивын морин аялалд оролцож буй АНУ, Канад, Австрали, Их Британи, Нидерландын 18 аялагч 84 хоногт 3600 км замыг мориор туулах бөгөөд аялагчид өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд очсон байна.

АНУ болон Канад улсад бүртгэлтэй “Veloo” сан Монгол Улсад “Нарны хүүхдүүд - 1, “Нарны хүүхдүүд – 2” (260 дугаар цэцэрлэг) цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 350 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход хувь нэмрээ оруулснаас гадна Гандигийн олон нийтийн номын сан, “Fran London” оёдлын цехийг ажиллуулж, “Тэтгэлэгт сурагч”, “Өдөр өнжүүлэх” хөтөлбөр, “Дүүлэх тогоруу” зуны зуслан болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

“Veloo” сан тус төсөл хөтөлбөрүүдийг хамтран ажилладаг болон ивээн тэтгэдэг байгууллагууд, сар бүрийн ивээн тэтгэгчид /Monthly sponsors/, “Gobi gallop” зэрэг хандивын морин аяллын аялагчдын тусламжтай хэрэгжүүлдэг бөгөөд “Blue wolf totem” буюу “Хөх чонын сүлд” хандивын морин аялал яг одоо Монгол Улсад үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button