НИЙГЭМ

Б.Болдсайхан эмч Говь-Алтай аймгийн хүндэт иргэн боллоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Болдсайханд "Аймгийн хүндэт иргэн" цол тэмдгийг гардууллаа.

"Бундан", "Хязгаараас чинад", "Зүрх мартахгүй" төслийн баг хамт олон энэ өдрүүдэд аймгийн бүх сумд, Ховд аймгийн урд бүсийн сумд, Өвөрхангай аймгийн зарим сумдад ажиллаж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж байгаа билээ.

Тус багийнхан тавдугаар сарын 31-нд Есөнбулаг сум, зургаадугаар сарын 1-нд Тайшир, Шарга, Халиун, Дэлгэр сумдын хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авч үзлэг хийсэн юм.

Өчигдрийн үзлэгийн өмнө аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төгрөг сумын уугуул Бундангийн Болдсайханыг хүлээн авч уулзаж, "Хүндэт иргэн" шагналыг гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-02 09:49

Амьдр�##� бэлэглэгч, зүрх бэлэглэгч танд амжилт аз жарг�##�ыг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button