Нийгмийн

ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддоржийг АТГ-аас шалгаж байна

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан шалгаж буй аж.

Ц.Нанзаддорж нь УИХ-ын 2018 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс хойш Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санал болгож байсан түүхтэй. Ц.Нанзаддорж 1962 онд Говь-Алтай аймагт төрсөн. Хуульч мэргэжилтэй.

  • 1984-1994 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Өмч хувьчлалын комисст ахлах мэргэжилтэн
  • 1994-1996 онд “Ажираг” ББХК-д менежер
  • 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга
  • 2000-2004, 2010-2012, 2013-2015 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал
  • 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
  • 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 2016-2018 онд “BOD” ХХН хуулийн фирмд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан.

Ц.Нанзаддоржийн хувьд ХОМ-тээ 2018 онд 227 саяын орлоготой гэж мэдүүлж байсан бол 2019 онд 362 болжээ. Харин 2020 онд 64 сая болж буурсан байна. 2020 онд мэдүүлснээр бол 215 саяар үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай. Автомашингүй, малгүй, 50 саяын газартай. 70 саяын үнэт эдлэлтэй. 60 саяын хадгаламж, 50 саяын зээлтэй. Таван компанид хувьцаа эзэмшдэг гэжээ. Тодруулбал,

  • "Бобоми" ХХК
  • "Сарны титэм үзэсгэлэн" ХХК
  • "Гурван гол холдинг" ХХК
  • "Эрдэнэс таван толгой" ХК
  • "Хуртай" ХК-нд хувьцаа эзэмшдэг аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2022 17:37

эдгээр нөхөд хуульгүй юм шиг загнасандаа

харамсалтай
харамсалтай
6 сар 2, 2022 18:07

ТӨРӨӨС төрсөн тэрбумтангуудыг хуулийнхан л хамга�##�даг юм. Сугар, нанзаддорж хоёрыг бас л авлигачин хуулийнхан хамга�##�на. ЭС тэгвээс хэрэг задарна.

Зочин
Зочин
6 сар 2, 2022 18:46

Төрөөс төрсөн тэр бумтны нэг я�##�т ч үгүй мөнөөсөө мөн шүү

Зочин
Зочин
6 сар 3, 2022 02:54

Зураг дээрх 2 хүн яг адилхан ! Төрийн өмчийн хороогоор л бэлжсэн хоёр эр дээ !

ЗОЧИНмөнгөн
ЗОЧИНмөнгөн
6 сар 3, 2022 06:58

Яах аргаггүй нотой хүмүүсийн нэг мөнөөсөө мөн Тээвэр хөглийн банк. жэнко нартай холбогдно

Холбоотой мэдээ

Back to top button