УЛС ТӨРЯрилцлага

Н.Учрал: Гэр бүл болж "тоглодог" байдлыг зогсоож, хүүхдийн тэтгэмжийг нэмэх нь зөв

Сэтгүүлч Б.БУРМАА өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Гол заалт нь хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийнх нь орлогын 50 хувиар тооцож авахаар заасан байна. Та энэ заалтыг дэмжиж байна уу?

-Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг би санаачлаад өнгөрсөн парламентын үед олон хэлэлцүүлгүүд зохион байгуулж байсан. Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж тогтооно гэдэг санаачлагыг гаргаад тухайн үед хэлэлцүүлж байсан. Тимээс энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа юм. Орлоготой нь дүйцүүлж нэмэгдүүлснээр үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Одоо бол орлоготой нь дүйцүүлэхгүйгээр тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй нь холбогдуулаад, цалингийн доод хэмжээтэй нь уяад явж байгаа шүү дээ. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Орлоготой нь дүйцүүлж, тэтгэмжийг нэмэх эмэгтэй гишүүдийн санаачлагыг дэмжиж байна.

-Үүнийг эсэргүүцэж, хор уршигтай гэж үзэх хэсэг байна. Хамгийн наад зах нь  орлогоо нуун дарагдуулах эрсдэл үүсэх вий гэх хэсэг байна?

-Ажлын хэсэг дээр ярина биз. Одоо бол долоон буудлын Должин ч адилхан, түүнээс илүү орлого олж байгаа нь ч адилхан хүүхдийн тэтгэмжид 100 гаруйхан мянган төгрөг өгч байна. Ер нь бол гэр бүл хариуцлага байх ёстой. Гэр бүлийн хуулийн дагуу гэрлэгчид гэрээ байгуулах ёстой. Гэр бүл болж тоглодог байдлыг зогсоох ёстой. Хүүхэд хохирох ёсгүй. Тэтгэмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгж байж хариуцлага нэмэгдэнэ.

-Таны өргөн барьсан хуулийн төсөл яг яасан юм бэ?

-Хэлэлцүүлгүүдийг нь явуулаад Засгийн газраас санал авсан. Өнгөрсөн парламентын үед хэлэлцүүлж байгаад орхисон байсан.  Эмэгтэй гишүүд санаачилсан учраас үүнийг нь дэмжээд явна. Заавал миний санаачилсан хуулийг дахиж хэлэлцэх шаардлагагүй, энэ хуульд нь саналуудаа оруулаад явъя гэж бодож байна.

-Хамтран амьдрагчийн асуудлыг бас хуульд тусгаж өгсөн гэсэн. Хамтран амьдрагчид яг гэрлэлтээ батлуулсан хостой адил үүрэг, хариуцлага хүлээх ёстой биз дээ?

-Ер нь шийдэх ёстой асуудлын нэг. Гэр бүлийн хуулийг бүхэлд нь өөрчлөх ёстой.  Хууль зүй дотоод хэргийн яамнаас шинэчилсэн найруулгыг нь боловсруулж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэр бүлийн хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд баталж гаргах ёстой. Өнөөдөр гэр бүл болсон бол, хүүхэдтэй болсон бол тэтгэмжийг нь олгох нь зүй ёсны хэрэг.

-Тэтгэмжээ өгөхгүй байгаа учраас данснаас нь шууд татдаг болгоё гэж заасан юм байна. Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-Зүүн Өмнөд Азийн орнуудын гэр бүлийн хуулиудыг судалж байсан. Данснаас нь татдаг. Гэр бүлийнх нь хуулинд ийм хөшүүргүүдийг оруулаад өгвөл хариуцлага нь нэмэгддэг юм билээ. Гэр бүл болох нь маш том хариуцлага байдаг. Эргээд хүүхдийг хохироодоггүй юм билээ. Маш сайн хөшүүрэг.

-Энэ хуулийг яагаад ингэж 23 жил дорвитой өөрчлөхгүй, Засгийн газраас хуулиа оруулж ирэхгүй ингэж их удаад байгаа юм бол?

-Би өнгөрсөн 23 жилийн түүхийг  мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийн бүрэн эрхийн хүрээнд парламентын гишүүнийхээ үүргийг ухамсарлаад хуулийг санаачлаад, хэлэлцүүлэг хийж байсан. Тухайн үед Засгийн газраас миний хуулийг зарчмын хувьд дэмжиж байсан. Эмэгтэй гишүүд санаачилж байгаа учраас ажлын хэсэг нь байгуулагдахаар орж ажиллаад, дэмжээд явна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

-ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛД 500 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭЛДЭЖ БАЙНА-

-Эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах, хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Эмийн чанар муу байгаа нь аудитын тайлангаар ил болсон гэсэн. Яг ямар дүн гарсан юм бэ?

-Эмийг үйлдвэрлэж байгаа процесс нь олон улсын чанар стандартад нийцэж байна уу гэтэл 80 хувь нь нийцэхгүй байна гэдэг аудитын дүгнэлт гарчихаад байгаа юм. Эмийг үйлдвэрлэж байгаа процесс стандартад нийцэхгүй байна гэдэг бол маш эрсдэлтэй. Тэгэхээр бид энэ асуудлыг эргэж хараад нийгэмд, зах зээлд нэр нь ижил мөртлөө чанар нь муу байгаа эмүүдийг жагсаалтыг эргэж хараад, тухайн эмийг хангаж нийлүүлж байгаа, үйлдвэрлэж байгаа байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг ч ярина. Дээрээс нь эмийн жагсаалтыг эргэж харах ёстой. Эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд өөрөө шинэчилдэг эрхийг нь олгох ёстой. Мөн эмнэлгийн дарга нар өөрсдөө шаардлагатай эм, эмнүүдийг олон улсын аль ч орноос татаж авах бололцоог бүрдүүлэхгүй бол маш их хүнд суртал бий болж байна. Иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.

-Эмний чанар муу байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнуудын чадвар сайжирч байгаатай санал нийлэх үү?

-Эмч, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа алба хаагч нарын чадвар, чансаа хэнээс ч дутахгүй, олон улсын түвшинд нийцсэн байна. Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг дээр ажиллаж байхад манайд эрхтэн шилжүүлэхийн олон багууд амжилттай ажиллаж байна. Харин эм үнэхээр чанаргүй.

-Манай эмийн зах зээлд хэчнээн тэрбум төгрөг эргэлддэг юм бэ?

-Манай зах зээл дээр олон улсад хэрэглэхээ больж, шаардлага хангахаа больсон олон эм зарагдаж байна. 500 орчим тэрбум төгрөгийн зах зээл эргэлдэж байна. Энэ зах зээлийг эргэж хараад, эмийн жагсаалтыг эргэж харна гэдэг нь олон улсад хэрэглэхгүй байгаа эмүүдийг жагсаалтаас гаргана гэсэн үг. Үр дүнгээ сайн өгдөг эмүүдийг жагсаалтад шинээр оруулах ёстой. Эмийн зах зээлийг бүхэлд нь буруутгаж, чанаргүй байна гэж болохгүй. Эмийн салбарт мафи, бүлэглэл байна гэж маш олон жил ярилаа. Үнэн үү, үгүй юу гэдгийг шалгах ёстой. Монголд өвчин намдаах эм уухаар үйлчлэхгүй, БНСУ, Японд очихоор үйлчлээд байна гээд иргэд яриад байна шүү дээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох ёстой. Олон улсын шаардлага хангасан эмийн лабораториудад шинжлүүлэх ёстой. Монголд л гэхэд топ арван эмийн жагсаалт гарсан. Энэ жагсаалт олон улсын зах зээлд нийцэж байна уу. Чанар нь сайн байна уу гэдэг дээр дүгнэлт гаргаж чадах юм бол энэ зах зээлээс чанаргүй эмүүдийг гаргаж чадна.

-Манай улсад эмээ шинжлэх лаборатори байхгүй. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?

-Бид лабораторио сайжруулах ёстой. Эрүүл мэндийн сайд “Лаборатори байхгүй, зарим урвалжаа таньж ялгаж чаддаггүй” гэж хэлж байсан. 2015 онд Мэргэжлийн хяналт дээр байгуулсан эмийн лаборатори өнөөдөр тоног төхөөрөмж нь эвдэрсэн гэж байгаа юм. Бид Эмийн агентлаг байгуулчихсан. Гэтэл энэ агентлаг нь эрүүл мэндийн салбарынхаа доор ажиллаж байгаа юм. Тиймээс эргээд хяналт тавина гэж байхгүй. Тиймээс мэргэжлийн хяналт, Эмийн агентлаг нь ямар эрх, үүрэгтэй байх ёстойг ялгаж, салгах ёстой. Түр хороо дүгнэлтээ гаргаад, УИХ-д танилцуулаад шаардлагатай төсөв мөнгийг нь дараа жилийн төсөвт суулгаад ирэхээр лаборатори нь ч чанаржаад, эмүүдийнхээ чанарыг дүгнэж чаддаг болоод ирнэ. Ингэвэл Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгээс энэ салбарын хуулиудын эрх зүйн шинэчлэлийг хийгээд явахад бүтцийн болон тогтолцооны хувьд зөв гольдиролдоо орно. Хүн ардынхаа эрүүл мэндээр бизнес хийх биш, эрүүл мэндийн төлөө эмийнхээ чанарыг сайжруулж, энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулахын төлөө хамтарч ажиллана. Түр хороо салбарын хуулийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах юм. Бид шинжээчийг томилно. Олон улсын байгууллагатай ажиллана. Экспертүүдтэй ажиллана. Шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулна. Үнэлнэ, дүгнэнэ. УИХ-ын тогтоолын төсөл санаачилна. Дараа жилийн төсөвт санхүүжилт суулгахад анхаарч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:31

Учр�##�ын зөв шүү

Иргэн
Иргэн
6 сар 5, 2022 00:42
Reply to  Зочин

Учр�##� УИХ-ын гишүүн болчихоор ухаантай болчихдог юм шиг сэтгэж цэцэрхэхээ боль.Юманд нэг өнцгөөс биш нөгөө өнцгийг нь бас харж бай.Амар амьдр�##� эрсэн хүн муутай хүүхнүүд зөвхөн мөнгө бодсон с�##��##�т нэмэгдэнэ харж байгаарай.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:44

Учр�##� өвдсөнөөсөө хойш овоо хүн шиг юм яриад байдаг болжээ баян айлын амьдр�##� мэддэггүй бацаан байсан

Иргэн
Иргэн
6 сар 5, 2022 08:37
Reply to  Зочин

Харин ч оюуны тура�##�тай болчихсон юм бишүү.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:52
Reply to  Зочин

Үхэлтэй нүүр тулсан учир арга ч үгүй биз дэж

Bidon
Bidon
6 сар 3, 2022 08:45

Erguu al uur oligtoi um hiil dee

Зочин
Зочин
6 сар 4, 2022 10:30
Reply to  Bidon

Чи өөрөө эргүү м�##�.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:51
Reply to  Bidon

Чи хуцаач, хүүхдээ хаясан м�##� байгаа даа. Хууль чангархаар та нарын эрх зөрчигдөх гээд байна уу.

Зочин
Зочин
6 сар 4, 2022 10:30
Reply to  Зочин

Харин тхх. Ха ха. Зарим хариуцлага гэж мэдэхгүй эрчүүд уурлаж байна.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:50

Учр�##�т гишүүүн маань зөв зүйлийн төлөө дуу хоолойгоо хүргэдэгт үнэхээр их баярлаж явдаг шүү. Баярл�##�аа

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:02

Яг үнэн. Гэр бүл болох т�##� дээр хувь хүн ч нийгэм нь ч тэр хариуцлагатай хандаж байх хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:47

Учр�##�т гишүүн нийгэмрүүгээ чиглэсэн амьдр�##�тай ойр маш чух�##� асуудлуудыг авч ажил болгохын төлөө зүтгэдэг. Маш том давуу т�##� үргэлж ийм байгаарай

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:48

Ёстой зөв. Дэмжиж бна

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:48

Яг үнэн. Гэр бүл болох т�##� дээр хувь хүн ч нийгэм нь ч тэр хариуцлагатай хандаж байх хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:48

Эмийн сэдвийн т�##�аар хөндсөн нь их зөв санагдав. Мөн гэр бүлийн тогтворгүй байд�##� буюу тэтгэмж гээд олон асуудлыг хөнджэээ. Үнэхээр их гялайлааард иргэд чинь ийм л амьдр�##�д ойрхон юм хүсээд байгаа юм

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:10

с�##�ж бга ш�##�тгааныг нь олж тогтоож буруутай нь төлөх ёстой. Гэр бүлийн тусгай мөрдөгчид ажлуул.

IrgenИргэн
IrgenИргэн
6 сар 3, 2022 17:50
Reply to  Зочин

Huuhdiin tetgemjiig salah sanal gargasan n teleheer hiih heregtei shuu.huuhdee avch salchaad nehreesee tetgemj nehdeg baidliig zohitsuulah.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:14

Гэр бүл с�##��##�тын гол ш�##�тгаан нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд бдаг.Эр нөхрөө огт хүндлэхгүй байнга загнана бусадтай харьцуулна дорд үзнэ.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:18

ухан суж бга

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:21

Гэр бүлийн гэрээ хийх хэрэгтэй. Хэрэв с�##�б�##� яах ийхийг т�##�аар тодорхой бичээд хоёр т�##� зөвшөөрч бв�##� батлана. Хууль мууль гаргаж хүндрүүлэх шаардлага ч байхгүй.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:22

Маш энгийн гэрлэлтийн гэрээ хийгээд л болоо. Гэрээ,гэрээ бас дахин гэрээ

Хууль энэ хэвээрээ батлагдвал
Хууль энэ хэвээрээ батлагдвал
6 сар 3, 2022 11:56

За ингээд гэр бүл болох монгол з�##�уу байхгүй болоод баахан нөхрүүд урдаас орж ирээд хүүхнүүдийг нь авч суугаад хүүхдийн тэтгэвэр төлөхгүй буцаад явчихаар энэ хуулийг бат�##�сан авгай нар нь юу гэх бол гэдэг нь л сонин бна

Иргэн
Иргэн
6 сар 3, 2022 16:22

Зарим з�##�ьтай хүүхнүүд хөрөнгөтэйхэн хүн арг�##�ж н�##�иганаж байгаад хүүхэдтэй болоод авб�##� амьдр�##�ын бат�##�гаатай болох юм шиг байна.Бусармаг явд�##�т хүүхнүүдийн хариуцлагыг бас чангатгах хэрэгтэй.Эмэгтэйчүүдийн үйлдэж байгаа хүчирхийллийг хэн ч авч хэлэлцдэггүй..Сэтгэл санааны хүчирхийллийг эмэгтэйчүүд маш их хийдэг.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 16:33

Аливаа юм чинь 2- т�##�тай шүү дээ. Хүүхдийн тэтгэмжээр амьдрах гэсэн баахан хүүхнүүд гараад ирвэл яах юм бэ? Бүр нэг биш нэлээн хэдэн хүнээс хүүхэдтэй болоод с�##�сан эмэгтэйчүүд гараад ирвэл яах вэ ?
Бүр 8- өөр хүнээс с�##�сан 8-өөр хүний хүүхэдтэй хүүхэн гараад ирвэл яах вэ ? Дан нэг т�##�ыг барьсан, энэрэнгүй мэт харагдах шийдвүүрүүд бас осолтой шүү. Зах зээлийн энэ цөвүүн цагт хэн хэн нь л хүнээ байхаа байж байгаа бус уу? Монголын асар их мөнгө хууль бус янаг амрагийн харьцаанд явж байгаа шүү дээ.. Үнэхээр өөрийгөө тоолж баршгүй үнээр үнэлж чаддаг хүүхнүүд ч их болсон. Хууль бус явдлыг хуульчлах вий!

Зочин
Зочин
6 сар 4, 2022 10:33

Зөв өө зөв. Энд тэнд янз янзын хүүхэн дээр очоод хүүхэд хийгээд хээлтүүлэгч м�##� шиг явдаг эрчүүд цэгцэрнэ. Гэхдээ бас зарим эмэгтэйчүүд хөрөнгө мөнгөөр д�##�айлгаж эрчүүдийг дээрэлхэх байдаг шүү. Үүнийг бас бодолцож хуулийн зохицуул�##�т хийх хэрэгтэй. Нэг т�##�ыг хэт баримт�##�ж болдоггүй юм.

Иргэн
Иргэн
6 сар 5, 2022 22:19
Reply to  Зочин

Эмсүүд нь хээлтэгч м�##� шиг байх нь зөв үү.Эмэгтэйчүүдийн хариуцлагыг бас авч үзэх хэрэгтэй..Энэ амьдр�##� гэдэг чинь Учр�##�ын сэтгэж байгаагаас хамаагүй баялаг,олон т�##�тай зүйл.Одонтуяагийн санаачилсан хууль шиг амьдр�##�ын төлөө зүтгэж яваа нэгний орлогын т�##�ыг хүчээр суутгаж өөрийн буруугаас с�##�сан тэнэг авгайд өгөөд байв�##� юу болох вэ.Нэг хүүхнээс с�##�сан хүн дахиж амьдрах эрхгүй болох уу..Эсвэл 2 нөхөртэй байх хууль санаачил.

Д Баярсайхан
Д Баярсайхан
6 сар 4, 2022 11:30

Энэ яригдаж байгаа ( хүүхдүүд, эм хангамжийн тухай) зүйл маш зөв гэж бодож байна. Учр�##� гишүүнд ажлын амжилт ,эрүүл энхийг хүсье ! Ажлаа хийцгээ. Төр-Засгийн гишүүдээ!?

Дэлгэр
Дэлгэр
6 сар 4, 2022 12:50

Баян хүнд 100 гаруйхан байдаг байх, ядарсан хүмүүст их мөнгө шүү.. голж чамлах хэрэггүй. Дэмий юм ч�##�чиж байхаар СХД-ийн архичид, орон гэргүй тэнэмэл нөхдүүдийг цэгцлэхэд анхаарах хэрэгтэй,

Зочин
Зочин
6 сар 4, 2022 21:05

ene hoshnogo odoo zaluu hvn bj vildwerlel hugjvvleh,tehnologiin dewshil,bolowsrol tarih atal iim m#l yum yariad,ireedvid guilgachin bolgono gd tus yrij bh ni utga alga.iim m#l medleggvi p###akuudoig erthen nar uguhgvi z##luulah heregtei.balai ps#a yum yarihaaraa l onigoo shaachihiin,nuat n butsaan olgoltoor amidardag hvmvvsiin tetgemjiig nem geed ahiad m#l yum yarichla

Иргэн
Иргэн
6 сар 5, 2022 00:37

Ингэж нэг т�##�ыг барьж туйлширч болохгүй.Хөнгөн амьдр�##� хөөсөн авгай хүүхнүүд ажил хийхгүй эрүүл согтуу эрсийг элдэв бусаар ээрч байгаад хүүхэдтэй болж аваад хэд хэдэн эрээс мөнгө суутгаад амьдрах арга дэлгэрнэ.Эмэгтэйчүүдийн хүлээх хариуцлага ёсзүйн т�##�аар огт ярихгүй хамаг бурууг эрчүүдэд тохдог энэ байдлыг харж үзэх цаг болсон.Монгол эмэгтэйчүүдийн ёсзүй гэж �##�га болсон.Гэр бүлд гардаг эмэтэйчүүдийн хүчирхийллийг хэн ч авч хэлэлцдэггүй.Учр�##� чи нөгөө т�##�аас нь харах чадвар �##�га уу.Эцэггүй хүүхэд гэр бүл с�##��##�т бүр ихэснэ.

Иргэн
Иргэн
6 сар 5, 2022 08:52

Ингэж хуулийн нэрээр муйхарлаж хүчирхийлсэн хууль гаргаад сайхан болно гэвэл худ�##�.Зөвхөн эрчүүдийг занасан өсөрхсөн юм их ярина..Одоо бүр эрчүүдийг занасан хууль гаргана гэх нь. .Эрчүүдийг доорхоо захирсангүй гэнэ.Эмсүүд нь нь яагаад �######�өө захирч чаддаггүй юм.Нөгөө т�##�аар гэр бүл с�##��##�танд эмэгтэйчүүдийн буруу их байгаа.Үр хүүхдээ боддоггүй үргэлж зугаа цэнгэл шоу бодож явдаг хүүхнүүд зөндөө.10000 төгрөг байв�##� хүүхдэдээ т�##�х аваад очихын оронд хов ярьдаг авгайтайгаа пиво авч уучихаад хариад нөхөртэйгээ хэрэлдэж байдаг хүүхнүүд нэг бус.Байдгаараа хичээгээд байхад олсон хэдээр шоудаж,хумс хийлгэх ,үс нүүр засуулах зэрэг юм хийлгээд шоудаж байдаг.Ийм байдлаас болж с�##�ж сарнидаг..Ийм хүүхнүүд хүний орлогыг аваад ажилгүй шоудаж амьдарсаар байх уу.С�##�сан ч гэсэн хүүхдээ,ажилгүй тэнэг хэрүүлч хүүхнийг тэжээж яваа эрчүүд олон.Эмэгтэйчүүдийн хариуцлагыг ярих цаг болсон.

Зочинчсрол
Зочинчсрол
6 сар 7, 2022 11:42

Мангар бацаан чи өөрөө Монголын төрөөр тоглохоо больчих.

Холбоотой мэдээ

Back to top button