НИЙГЭМ
"Хүнсний 4"-ийн уулзвараас Өлзий төв хүртэлх уулзварыг өнөөдөр хаана
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний IV дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны зургаадугаар сарын 03-ны 00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 05-ны 07 цаг хүртэл инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.