УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн горимын санал Д.Ганбатыг уурлуулав
УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа горимын санал гаргасан.
Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцмээр байна" хэмээсэн юм. Тодруулбал, тус хуулийн төсөл нь Д.Ганбатыг АН-ын даргаас огцруулах хууль зүйн үндэслэлийг үүсгэх ёстой юм.
Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ш.Адьшаа гишүүнд уурлаж, “Чи одоо юу яриад байгаа юм. Чи одоо болиоч, надад одоо заах уу. Чи МАН-аас урваж орж ирчихээд АН-ыг заах уу. Чи надтай юм ярьж тохироо биз дээ” хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.