УЛС ТӨР

Хяналт шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төрийн болон хувийн уул уурхайнуудын, тээвэр ложистикийн үйл ажиллагааг шалгаж, экспортыг нэмэгдүүлэхэд учирч байгаа, учирч болзошгүй эрсдэл, хүнд суртал, хилийн боомт дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг УИХ-аас хяналт шалгалтын түр хороо байгуулж шалгаж, шийдвэрлэх ийм шаардлагатай байна. Энэ шаардлагын дагуу УИХ-ын 26 гишүүн санаачлан, Монгол Улсын хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Хяналт шалгалтын түр хороонд:

  • Чөлөөт бүсийн асуудлыг анхаарах,
  • Замын- Үүд болон бусад боомтууд дээр ачаа тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсэж, тээврийн хэрэгслүүдийн үнэ өсөж байгаа энэ шалтгаан нөхцөлд анхаарах,
  • Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,
  • Хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний хомстлыг арилгаж, үнийн хөөрөгдлийг буулгах зайлшгүй шаардлага байна. Тийм учраас энэ тогтоолын төслийг өргөн барилаа" хэмээв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button