Сошиал трэндУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ажил, мэргэжлээр ялгаварлагч гишүүн

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ажил, мэргэжилд үзэмжээр буюу хувийн байдлаар хандсан гэх шүүмжлэлд өртөв.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны есдүгээр ангийн сурагчидтай уулзах үеэрээ сонирхож, зорьж буй мэргэжлийг нь асуусан байна. Ингэхдээ нэг сурагчийн “Ээж шигээ сэтгүүлч болно” гэх хариултад “Сэтгүүлч болж яадаг юм” хэмээн асуусан нь ийнхүү шүүмжлэлд хүргэв.

Зарим нь “Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонирхож байгаа вэ?” гэх утгатай асуулт асуух гээд буруу илэрхийллээр асуулаа” хэмээн эерүүлж ч буй юм. Тийм байлаа ч, амнаас нь гарсан гурван үг нь яалт ч үгүй ажил мэргэжлийг ялгаварласан утгыг илэрхийлсэн гэж ойлгогдохоор байна.

Тэрбээр, “Дэлгэрийн тал шигээ тэнүүн сэтгэлтэй Дэлгэр сумын Гуулин тосгоны ЕБС-ийн сурагчид үндэсний хувцсаараа гоёж, эрдэм номдоо шамдан суралцаж байна. Ирээдүйн хүсэл мөрөөдөлд нь амжилт хүсье” хэмээх тайлбартай нийтэлжээ.

Ш.Адьшаагийн хувьд 10 мандат бүхий Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг гэсэн хоёрдугаар тойргоор идэвхтэй явж буй хүмүүсийн нэг. Эрх баригч нам Увсад, АН-аас Ховдод хуучин дүрүүдээ явуулахаар тооцсон гэгдэж буй. Ховд аймгийн МАН-ын мандат хуваарилалт хамгийн их сонирхол татах цөм хэсэг болж байна. Ерөнхий сайд Н.Батнайрамдал, Э.Болормаа нарын аль нэгийг жагсаалтад эрэмбэлэх хүлээлт үүсээд нэлээд удсан ч тодорхой болоогүй хэвээр байна. Тэдний жагсаалтад багтах эсэхээс хамаарч, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан нэр дэвших эсэх нь тодорхой болох юм.

УИХ-ын гишүүд 2024 оны хаврын чуулган эхлэхээс урьтаад тойргоо усалж явахдаа янз бүрийн л онигоонд орж, шүүмжлэл хүртэцгээсээр.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-11 12:21

Адьшаа гишүүн ирэх чуулганы нээлтэнд лам дээлтэй морилох байхаа, сайхан ч зохих байх шүү доо !

Зочин
Зочин
2024-03-11 14:17

Ваа ха ха, сэтгүүлчид нь юун эмзэг дэлбээнүүдэв. Өөрсдөө бусдыг энэ байтугай элдвээр хэлж доромжилдог байж

Зочин
Зочин
2024-03-11 22:06

Зүгээр л авилгач гээч дээ.

Зочин
Зочин
2024-03-11 22:07

Энэ л биш шүү дээ, та минь ээ. Бат�##�гаажсан авилгач шүү. Ичихгүй ээ энэ. Хувхай авилгачид ичихгүй.

Зочин
Зочин
2024-03-11 23:15

Авлигач хулгайч

Зочин
Зочин
2024-03-12 10:27

Өөрөө харин гишүүн болж яах гэж байгаа юм болоо?!

Багш
Багш
2024-03-12 15:00

Сайтар ирээдүйгээр нь бодвол...Онч л хэлсэн үг л дээ

Зочин
Зочин
2024-03-12 20:06

Адьшаа хулгайч хурдан төрийн хоол идэж, төрийнхөө хамга�##��##�танд орсон нь др дээ. Ичиж үхээсэй.

Холбоотой мэдээ

Back to top button