Нийгмийн

ДАТА: Улсын II төв эмнэлэг 144 саяар харуул хамгаалалтын үйлчилгээ авна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг харуул хамгаалал үйлчилгээ худалдан авах тендер зарласан байна. Тодруулбал, 144 сая “Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ худалдан авах гэсэн нэрээр тендерийн урилга гаргасан байна

Ингэхдээ уг харуул хамгаалалтын үйлчилгээ авах төсвийг "Улсын төсвөөс" гаргана хэмээн цохон дурджээ.

Мөн “Тендерийг 2022 оны зургаадугаар сарын 14 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны зургаадугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна” хэмээн тусгасан байна.

Эргэн сануулбал, эмнэлгүүд 2022 оноос эхлэн төсвөө өөрсдөө бүрдүүлж, захиран зарцуулах эрхтэй болсон. Ингэснээр улсын томоохон эмнэлгүүд төлөөлөн удирдах зөвлөлтэй, компанийн зарчмаар ажиллах ёстой болсон гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-06 08:16

Арай ямар их мөнгөөр асуудлыг шийдээд байна аа. Маш олон шатны цавчаа ороод байгаа байхгүй юу даа

Зочин
Зочин
2022-06-06 08:21

идэж ууж хандаггүй юмуу

Холбоотой мэдээ

Back to top button