УЛС ТӨР

АН, МАН-ын бүлэг хуралдана

УИХ-дахь АН болон МАН-ын  намын бүлгүүд өнөөдөр /2022.06.06/ 10:00 цагт хуралдах хуваарьтай.

АН-ын бүлэг хоёр, гурван долоо хоног хуралдаагүй. Учир нь тус намын бүлгийн даргын маргаанаас үүдэж, бүлгийн хурал болохгүй байгаа юм. Өнөөдөр хуралдах эсэх нь ч тодорхойгүй байна.

Харин МАН-ын бүлэг Үндэсний баяр наадмын тухай хууль, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэнэ гэдгийг мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button