Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Худалдаж авсан махаа идэх гэхээр сэжиг хүрээд амьд мал авахаар явж байна”

Эмээлтийн махны үйлдвэрүүдийн асуудлаас үүдэж, чанарын шаардлага хангаагүй мах нийслэлийн иргэдийн хүнсэнд нийлүүлсэн байж болзошгүй гэх хардлага үүсээд байна. Үүнээс болж өнөөдрийн байдлаар 20 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон.

Иргэдийн хувьд цогцос хадгалахад хэрэглэгддэг ариутгагч бодистой мах хүнсэндээ хэрэглэсэн юм биш биз гэсэн айдаст автаад байгаа юм. Тиймээс худалдаанд байгаа махыг хүнсэндээ хэрэглэхгүй амьд мал худалдаж авахыг илүүд үзэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: О.УЛСБОЛД

Бид нийслэлийн баруун бүсэд байрлах “Эмээлт” захыг өглөөний 10,00 цагийн үед зорин очиход аль хэдийн иргэдийн хөлд дарагдсан байв.

“Тэр хар толгойтой хонийг үзье. Арай туранхай ч юм уу даа. Тав, арван цаас татчхаач дээ хө” гэх яриа л хөвөрч байв.

-ХОЁРХОН ЦАГИЙН ДОТОР 15 ХОНЬ БОРЛУУЛЖЭЭ-

"Эмээлт" захын хувьд баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн үед л ийм хөл хөдөлгөөнтэй байдаг. Гэтэл өнөөх махны асуудлаас болж наадмын өмнөх өдрүүд шиг л бужигналдаж байлаа.

Захын худалдаачин Б.Батмөнхтэй ярилцахад “Сүүлийн хэдэн өдөр иргэдийн худалдан авалт суга өсөж байна. Өнөөдөр өглөөнөөс хойш 15 хонь зарчхаад л зогсож байна. Одоо таван хонь зараад дууслаа. Малын тарга тэвээргээсээ шалтгаалаад 300 мянган төгрөгөөс доош үнэтэй худалдаалдаг. Малд вакцин хийснээс хойш 14 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно гэж заасан байдаг. Мал худалдан авч байгаа газрынхаа малын эмчээс шинжилгээг нь хийлгүүлээд  гарал үүслийн бичгийг нь авдаг учраас найдвартай. Ирээд ч ариутгал халдваргүйтгэл хийлгэж байгаа” хэмээн ярьж байв.

Худалдаачдын хувьд энэ хашааг өдөрт 15 мянган төгрөг, сараар бол 450 мянган төгрөгөөр түрээсэлдэг аж. Б.Батмөнхтэй ярилцаж зогсох зуур дөчөөд насны эрэгтэй “эм хонь сонирхоё” гэсээр ирэв. Худалдаачин хашаа руугаа харайн орж, хар нүдэн хонийг санал болгоход нуруу, хүзүүг нь дарж үзээд 10 мянган төгрөг татаж авахаар тохиролцож, 210 мянган төгрөг тоолж өглөө. Б.Батмөнхөд одоо дөрөвхөн хонь зарах л үлдлээ.

-“ЭМЭЭЛТ” ЗАХ НЭГ ӨДӨРТ 200-300 МАЛ ХУДАЛДААЛДАГ БАЙСАН БОЛ ОЙРЫН ХЭДЭН ӨДӨР 300-400 МАЛ ХУДАЛДААЛЖ БАЙНА-

"Эмээлт" захын худалдаачид малаа Төв, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь аймгуудаас авч ирдэг талаар “Эмээлт” захын менежер ярьж байна. Тэрбээр “Манайх махны асуудал дэгдэхээс өмнө өдөрт дунджаар 200-300 мал худалдаалдаг байсан. Харин одоо өдөрт 300-400 мал борлуулж байна. Өчигдөр хүмүүс манай эндхийн бие засах газрын асуудлыг ярьсан.

Манай ажилчид наад талын боловсон нойл руу ордог. Иргэд ч орж болдог. Эрүүл ахуйн тухайд хүмүүс нь сонгож авсан малаа харж байгаад төхөөрүүлж, гэдсийг нь цэвэрлүүлж авч явдаг. "Эмээлт" зах гэхээр хүмүүс энэ хавийн махны хэдэн үйлдвэртэй андуураад байх шиг байна. Манайх чинь амьд мал худалддаг, тухайн үйлдвэрүүд шиг үйл ажиллагаа явуулдаггүй. Дээр нь гарал үүсэл, шинжилгээний бичигтэй малууд ирдэг. Манай зах гурван малын эмчтэй” гэлээ.

Энэ үеэр тус захын урд хаалгаар хориод хонь ямаа ачсан цэнхэр портер орж ирэв. Малын худалдаачид тэр зүг рүү харайж хэдэн төгрөгөөр бөөндөх талаар яриа өрнөв. Ажиглахад хэрвээ мал худалдан авахаар бол өглөө эрт очвол малчдын гар дээрээс арай хямдаар авч болохоор харагдана. Харин ченжийн гараар дамжвал дараах үнээр худалдан авч болно.

-Амьд малын үнэ ханш-

  • Ямаа 150.000-250.000  төгрөг
  • Хонь 250.000 - 350.000 төгрөг
  • Үхэр 1.700.000 - 2.000.000 төгрөг
  • Тэмээ 1.000.000 1.500.000 төгрөг
  • Сарлаг 1.000.000 - 1.500.000 төгрөг
  • Адуу 1.000.000 1.300.000 төгрөгийн үнэтэй байна

-“ХУДАЛДАЖ АВСАН МАХАА ИДЭХ ГЭХЭЭР СЭЖИГ ХҮРЭЭД АМЬД МАЛ АВАХААР ЯВЖ БАЙНА”-

Хүнсэндээ хэрэглэх хонь худалдаж авахаар яваа Д.Гэрэлцэцэг, Б.Баатарсүрэн нартай уулзаж ярилцахад “Бид Партизаны сангийн аж ахуйгаас мал худалдан авахаар ирээд байна. Зурагтаар явсан махны асуудлыг сонсоод айдас хүрсэн. Тэр асуудлын өмнөхөн авсан махаа одоо идэх ч хэцүү, байх ч хэцүү болчхсон. Тиймээс өнөөдөр эндээс өөрөө амьдаар нь үзэж харж байгаад авах гээд л явж байна. Арай ч амьд малдаа тэр бодисоо шахдаггүй байлгүй дээ. Гадуур хооллох, нөөцийн ч бай аль ч төрлийн мах худалдан авахад ямар ч итгэл төрөхгүй байна. Манай ам бүл цөөн учраас нэг хонь худалдан авахад 20-оод хонох байх. Цаашдаа яаж амьдрах юм байгаа юм. Үнийн хувьд мэдээж өндөр л байна. Гэхдээ одоо авахгүй гээд яах вэ. Ямартай ч худалдаж авсан махаа идэх гэхээр сэжиг хүрээд амьд мал авахаар яваа минь энэ” хэмээн ярилаа.

Иргэд сонгон авсан хонь, ямаагаа “Эмээлт” зах дээр өөрийн нүдээр харж байгаад төхөөрүүлж гэдэс дотрыг нь арилгуулан авах боломжтой.

Ингэхдээ 20 мянган төгрөгөөр тус үйлчилгээг авдаг. “Иргэд өөрсдийн нүдээр харж байгаад төхөөрүүлдэг учраас бидэнд итгэдэг. Хэрвээ бохир орчинд хийдэг бол хараад зогсож байгаа хүмүүс уурлана биз дээ. Орчин үеийн залуус мал гаргаж чадахгүй учраас орлого тасрахгүй л байна” гэлээ. Тэд өдөрт 10 гаруй мал гаргаж өдрийн орлогоо олдог юм байна.

Эмээлт захаас мал худалдан авахаар ирсэн иргэдийн машин

Уншигч та “Хүчит шонхор” болон лангуун дээр худалдаалагдаж буй махны худалдан авалт буурсан талаарх сурвалжилгыг энд дарж уншина уу.

Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүн цаг алдалгүй гарч, иргэдэд үнэн зөв мэдээлэлтэй болох шаардлага үүссэн нь эндээс харагдана. Иргэд өндөр үнээр худалдаж авсан махаа идэхээс айж, амьд мал авахыг илүүд үзэж байна. Нөгөө талдаа иргэдийн энэ айдас мах, махан бүтээгдэхүүний борлуултад сөрөг нөлөө үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-07 08:23

Энэ их үзэгдлийн дарааа тэгэхэээс өөр яах уу дээ

Зочин
Зочин
2022-06-07 08:23

манайх бас тэгж байгаа, ингэхээс өөр арга �##�га

Зочин
Зочин
2022-06-07 08:24

Хотноос нь хүнсээ сонгоод иддэг нэг үйлчилгээ байсан тэр юу байсы

Зочин
Зочин
2022-06-07 08:38

Одооо зүгээр сайхан цагааа идээгээ зунд нь идээд өвөлд нь м�##�чиныхааа хотноос махааа худ�##�даж авч идэж байсан дээр санагдах юм. Дээр үеэсээсэээ ингэж л хоололсооор ирсэн. Зунд нь ихэвчлэн цагаан идээгээ идэж цагаан хоолоо идсээр

Зочин
Зочин
2022-06-07 08:39

Одоо ганц хүсэх юм сайн үнэн зөв ш�##�гаасай. Эрүүл байх т�##� дэээр тууштай анхаарлаа хандуулж ажлаасай гэж хүсэж байна

Зочин
Зочин
2022-06-07 10:24

Бид л өөрсдөөө эрүүл мэндийнхэээ төлөөө идэж уухаа захирахгүй бол тэд бидэнд өтөөө шахсааар л байх болно

Зочин
Зочин
2022-06-07 10:24

М�##�чин хужаа олноор бий болсон байв�##� яаахуу

Зочин
Зочин
2022-06-07 10:25

Одоо амьд м�##� авсан нь дээрээ бэлтгэсэн мах битгий ав.

Зочин
Зочин
2022-06-07 10:25

Ийм их үзэгдлийн дарааа юу идэж байвааа гэж бодно уу гэхээс ахиж идий гэж хэн ч бодохгүй шүү дээ

Зочин
Зочин
2022-06-07 10:25

манайх бас тэгж байгаа, ингэхээс өөр арга �##�га

Зочин
Зочин
2022-06-07 10:25

Сэжиг хүрэх байдлыг өөрсдөө үүсгэчихээд одооо яааа гээд байгаа юм бол. Өмхийрсөн тархитай новшнууд өмхий махаа өөрсдөө идэцгээгээрэй

Зочин
Зочин
2022-06-07 10:26

хужаа хужаагаас авч байгаа хүмүүс нөгөө гар�##� үүсэлийн бичиг баримтыг бас хуурамчаар үйлдээд та бидэнд идүүлсээр байв�##� яахуу тийм болохоор амьд м�##�аа авч идэцгээе

Зочин
Зочин
2022-06-07 10:26

Гар�##� үүслийн бичгийг чинь харж байж мах авна уу гэхээс өмхий махыг чинь ахиж лав идэхгүй шүү пиришкинүүд минь

Зочин
Зочин
2022-06-07 11:33

Хотын зүүн т�##�д бас м�##�ын зах байсныг иргэд ад үзсээр мэргэжлийн хян�##�т дарамт�##�саар ха�##�гасан. Амьд м�##� хот оруулахгүй гэж бас зовооно. Өөрсдийн ба хамсаатнуудынхаа биснэсийг дэмжих гээд зүгээр зах зээл, иргэдийн хэрэгцээний жамаар яваа зүйлд битгий том гоё ярьж саад хийж бай

Зочин
Зочин
2022-06-07 19:55

Хэзээч өмхийрөхгүй тариа хийсэн болоод одоо зарж байгаа

Зочин
Зочин
2022-06-07 20:35

Үхье гэвэл нөөцийн мах хиам л ав.Эмээлтын махны зураг хараад ой гутаж сэжиг хүрч бна.хоолоо идэхэд хэцүү боллоо.

Зочин
Зочин
2022-06-09 10:27

Бүгд л хонь авна гэж байгаа e мартын махыг арай найдвартай боловуу гэхдээ махы нь шинжилдэг юм боловуу

Зочин
Зочин
2022-06-09 11:21

Д�##�имдуулаад үнээ нэмж болохгүй ээ. Нөгөө зовлон ирэхэд золбин зоолно гэдэг шиг

Холбоотой мэдээ

Back to top button