УЛС ТӨР

АЙЛЧЛАЛЫН ТОЙМ: Польшууд Тавантолгойн ДЦС-д хамтрахаа илэрхийллээ

ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин Төв Азийн орнуудад ажиллахтай давхцан Бүгд найрамдах Польш улсын Гадаад хэргийн сайд З.Рау Монголд айлчиллаа. З.Рау нь Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын даргаар ажиллаж байгаа онцлогтой юм. Иймд тэр Польш улсыг төдийгүй, тус олон улсын байгууллагыг төлөөлж, байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

З.Рау Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзсан.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМЫГ ГУРАВ ДАХЬ УДАА СЭРГЭЭЛЭЭ

Хоёр улс 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон. Өдгөө 72 жил болж байна. Харин ЭСЯ-аа Монгол Улс 1959 онд Варшавт, Польш улс 1960 онд Улаанбаатарт нээж байв. Түүнчлэн Польшийн тал ЭСЯ-аа хаах шийдвэрийг хоёр удаа гаргаж байсан. Тухайлбал, 1995 ба 2009 онд тус тус хаасан бол өдгөө дахин сэргээн нээж, ажиллаж байгаа юм. Үүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалын үеэр онцолжээ.

БҮС НУТГАА ЭНХИЙГ ЭРХЭМЛЭЖ БУЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын даргын хувиар тэр юун түрүүнд Орос, Украины нөхцөл байдлыг онцолсон. Тэрбээр “Бүс нутгийн хувьд аюулгүй байдлын томоохон сорилттой тулгарсан цаг үед эл айлчлал давхцаж байна. ЕАБХАБ нь цэргийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх эрхэм зорилготой. 50 гаруй жил хөгжиж ирсэн энэ байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж байна” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, олон улсын харилцааны чухал асуудал болоод буй Орос, Украины хоорон дахь зэвсэгт  мөргөлдөөнд энхийг эрхэмлэсэн байр суурь баримталж буйгаа тэр илэрхийлсэн байна.

ТАВАНТОЛГОЙН ДЦС БОЛОН БУСАД АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА

Харин Польш улсын Гадаад харилцааны сайдын хувиар,

  • Тавантолгойн дулааны цахилгаан станцын асуудлаар хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн
  • Польшийн шинжлэх ухааны архивт хадгалагдаж буй чухал материалыг эх хувиар нь манай талд хүлээлгэн өгөх зэрэг асуудлыг ярьжээ.

Засгийн газар 450 мегаваттын дулааны цахилгаан станц барьж байгуулахаар ажиллаж буй. Тус станц ашиглалтад орсноор “Оюу толгой” тэргүүтэй говийн бүс дэх томоохон төслүүд эрчим хүчээр хангагдах боломж нээгдэнэ. “Оюу толгой” төсөл гэхэд өнөөг хүртэл жил тутам 110-120 сая ам.долларыг эрчим хүчний чиглэлд, БНХАУ-д төлж буй. Харин цаашид Тавантолгойн ДЦС-ын эрчим хүчийг хэрэглэх асуудлыг хөрөнгө оруулагч тал, Засгийн газартай хэлэлцэн үзэглээд байгаа юм.

Харин Польш улсын шинжлэх ухааны архивт Богд Хаант Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын баримт хадгалагддаг юм байна. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус баримтыг эх хувиар нь шилжүүлэн авах хүсэлт тавьсан бөгөөд үүнийг З.Рау нааштай хүлээж авчээ. Тодруулбал, 2022 оны есдүгээр сард Польш улсын Ерөнхийлөгч З.Рау манай улсад айлчлах бөгөөд энэ үеэрээ дээрх асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлжээ.

Мө олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар болсон нь анхаарал татаж байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд авто тээврийн “зам” нээгдэх олон боломж эрх зүйн баримт бичгийн хэмжээнд шийдвэрлэгдэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2022-06-07 11:32

Өөрсдөө нүүрснээс татг�##�зсан гэж Европын Холбооны санамж бичигт хамгийн түрүүнд гарын үсэг зурсан улс бол Польш. Санхүүгийн чадамжгүй болохоор нь хятадууд барьчих байх зогсоох ёстой гэсэн ТАКТИКАА ил цагаанаар д�##�дуур хорлон зогсоох гэсэн сан�##�аа илэрхийлээд байна гэж харагдахаар байна.

Холбоотой мэдээ

Back to top button