УЛС ТӨР

Амьдралаас хэт хол тасрагч

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэвлэлд өчигдөр /2022.06.06/ өгсөн ярилцлага олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, тэрбээр

"Машин унаад хөдөө гараад давхихаас илүү жижиг оврын онгоцоор явах боломж бололцоо бидэнд бүгдэд нь бий. Манайд нилээн олон жижиг оврын онгоц бий болчихсон. Үнэ нь ч боломжийн. Бүгд майхан, сав шанагаа аваад хээрийн аялал жуулчлал хийхээс илүү аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох нь чухал юм байна гэж бодож байгаа" хэмээн ярьсан байдаг.

Товчхондоо, Монголчуудыг машинаар биш онгоцоор аялдаг баймаар байна гэх. Бодит байдал дээр Монголчууд УИХ-ын гишүүд шиг онгоц хөлөглөж зугаалтлаа баяжчихаагүй байгааг үнэхээр мэдэхгүй байгаа юу. Жирийн иргэдийн амьдралаас хэт хол тасарчихсан уу. Аялал жуулчлалыг манайд тийм төгс хөгжчихсөн гэж бодсон уу.

Ямартай ч тэр иргэдийг өөрийн хүрээллийнхэн шигээ санаж байгаа бололтой.

Эгэл жирийн иргэдийн хувьд приус машинаа хөлөглөөд хүссэн газраа бууж сууж, түмпэн савандаа хоол ундаа хийж идээд аялчихдаг. Ингэж замын газруудын сайхныг нь харж, мэдэрч явах нь илүү жаргал байлтай. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Приустэй хүмүүс ирээд байгаль орчин бохирдуулаад, хогоо хаяаад байдаг" хэмээн доромжилж байгаа нь хэр зүй зохистой вэ.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин51
Зочин51
2022-06-07 14:23

овоо иуу годрон юмаа

Azaa
Azaa
2022-06-07 14:44

Teneg s#a vee s#a

Zochin
Zochin
2022-06-07 21:10

Pogjiijhood hoorhon shde..

Холбоотой мэдээ

Back to top button