ДЭЛХИЙ

Эйнштейний тоглоомыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ

Нэрт эрдэмтэн, физикч Альберт Эйнштейний хүүхэд насандаа эдэлж хэрэглэж байсан тоглоомыг Нью-Йорк хотод болох дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай “The Times of Israel” сонин мэдээлжээ. Уг тоглоом нь нүхтэй тусгай самбар дээр тогтоох боломжтой 500 өнгийн бөмбөлөгтэй аж.

“Энэхүү шигтгэмэл нь залуу Эйнштейнд төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэхэд нь нөлөөлөхийн зэрэгцээ хүн төрөлхтөнд шинжлэх ухааны агуу онолыг бэлэглэсэн оюун ухааныг бүрэлдүүлэхэд дэмжлэг болсон юм” хэмээн “Kestenbaum&Company” дуудлага худалдааны газрын цахим хуудаст тэмдэглэсэн ажээ.

Тоглоомын эзэн нь энэхүү тоглоомыг 1955 онд А.Эйнштейнээс бэлгэнд авч байжээ. Одоогоор 4-6 мянга орчим ам.доллароор үнэлж байгаа юм.  

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button