Нийгмийн

Их дүйчин өдрөөр Бурхан багшийн чандрыг БНЭУ-аас залж авчирна

БНЭУ-аас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл /чандар/-ийг Монгол Улсад залж байгаатай холбогдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, Хамба номун хан, гавж Д.Чойжамц нар мэдээлэл хийлээ. Зургаадугаар сарын 14-нд буюу бурхан багшийн их дүйчин өдрөөр БНЭУ-аас Бурхан багшийн их эрдэнийн дөрвөн ринсрэл /чандар/-ийг залах юм байна. Бурхан багшийг таалал төгссөний дараа түүний чандарыг найм хуваан байршуулсан байна.

Хамба номун хан, гавж Д.Чойжамц “Энэ цөвүүн цагт бурхан багшийн ариун чандар заларсан газарт амгалан жаргалан үүсч, сайн сайхан үүсдэг гэдэгт бид итгэдэг. Тийм учраас эх орондоо залах гэж буйдаа баяртай байна. Бурхан багшийн ринсэл Энэтхэг улсын төрийн өндөр дээд хамгаалалтад байдаг. Тиймээс өөр улс руу зөөвөрлөх тун дургүй. Зөөвөрлөж буй сүүлчийн тохиолдол нь энэ байж магадгүй. Бид их хувьтай хүмүүс юм” гэсэн юм.

Бурхан багшийн их эрдэнийн дөрвөн ринсрэл /чандар/-ийг зургаадугаар сарын 14-25-ны хооронд Гандантэгчэнлэн хийдийн Батцагаан дуганд байршуулах бөгөөд иргэд мөргөх нээлттэй. Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг хамгийн анх Монгол Улсад 1995 онд авчирч байсан бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү залах гэж буй юм. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг залж буй нь хоёр улс соёлын болон шашны харилцаагаа бататгаж буй нэг хэлбэр юм. Ринсрэлийг аялуулж байсан маш цөөхөн тохиолдол бий. Энэтхэг улсаас тусгай үүргийн онгоцоор авч ирнэ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button