Нийгмийн
33 толгой адуугаа хил давуулан хулгайд алджээ

Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ жил хил дамнасан малын хулгай бүртгэгдсэн байна. Тодруулбал, Улаанхус сумын гуравдугаар багийн Хулжаа салаа хэмээх газраас дөрвөн айл 33 толгой адуугаа өнгөрсөн сарын 10-11-нд шилжих шөнө хулгайд алджээ.
Тус газар нь Монгол, Оросын хилээс таван км зайд оршдог аж. Уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой мэдээлэл өгсөн хүмүүсийг тав хүртэлх сая төгрөгөөр урамшуулж, нэрийг нь чанд нууцална гэдгийг онцолжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.