ДЭЛХИЙ

Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний зорчигчоос 11.700 ам.доллар хураажээ

Буриадын гаалийн ажилтнууд Эрхүү-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргээр зорчиж явсан эрэгтэйгээс их хэмжээний бэлэн мөнгө олж илрүүлжээ. Тухайн иргэний биед 11.700 ам.доллар бэлнээр байсан ба энэ нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сарын 2-нд 10 мянгаас дээш хэмжээний гадаад валютыг ОХУ-аас гаргахыг хориглосон зарлиг баталсан.

Гаалийнхны мэдээлснээр, тухайн зорчигч ОХУ-ын хилээр гарахдаа бэлэн мөнгөнөөс өөр хориотой эд зүйл авч гараагүй аж.

Тухайн зорчигчид захиргааны зөрчил гаргасан хэмээн арга хэмжээ авч, хууль ёсны шийдвэр эцэслэн гарах хүртэл бэлэн мөнгийг эд мөрийн баримт болгон хууран авчээ.

В.Путиний гаргасан зарлиг нь Оросын рубльд хамаарахгүй ба Наушки өртөөний шалган нэвтрүүлэх боомтын даргын хэлснээр, 10 мянгаас дээш хэмжээний мөнгө авч гарахаар бол заавал гаалийн мэдүүлэгт мэдээлэх ёстой байсан ч тухайн иргэн мэдээлээгүй хэмээв.

Эх сурвалж: baikal-daily

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргэдэд гааль хяналтын байгууллагууд хууль дүрмийг сурталчилж мэдүүлэхгүй байгаагаас зорчигч иргэд эд мөнгөөрөө хохироход хүргэж байгаа жишээ энэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button