Нийгмийн

Э.Мөнх-Эрдэнэ: С.Чулууны Хятадад зарсан түүхийн баримт Централ Таурын өндөртэй дүйцнэ

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулахдаа хамгийн их асуудал дагуулсан нэгэн сайдыг томилсон нь Соёлын сайд С.Чулуун байв.

Тэрбээр Монгол-Хятадын байгууллагад харилцан солилцох журмаар дэлхийд ганц ч байж болох 640.000 нүүр архивын баримтыг Хятадад өгсөн байж болзошгүй асуудлыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэтэй тэргүүтэй хүмүүс эсэргүүцээд буй.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор С.Чулуунд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж байна. Энэ үеэр багш Г.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “С.Чулуунд хариуцлага тооц гэдэг бичиг өгөхөөр ирлээ. С.Чулуунд хариуцлага тооцох асуудлыг үе үеийн ерөнхий сайд нарт журмын дагуу өгсөн. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч хариу өгөөгүй. Бид зөвхөн Монгол Улсад хадгалагдаж байсан ховор нандин Манж Чин Улстай холбоотой 640000 хуудас архивын материалын БНХАУ руу гаргасан.

С.Чулууны Хятадад зарсан түүхийн баримтыг А4-ийн цаасаар хэвлээд давхарлаж тавихад Централ Таурын өндөртэй дүйцнэ Хийсэн гэрээ материал нь хариуцлагагүй хийгдсэн асуудал байна. Мөн дараагийн асуудал нь үндэсний төв номын санд хадгалагдаж байгаа Өндөр Гэгээн Занабазарын намтартай холбоотой зөвхөн Монгол Улсад байдаг үнэт зүйлийг БНХАУ-руу гаргасан асуудал байна.

Гуравдугаарт оюуны хулгай хийж хамтран зохиогчдынхоо нэрийг бичихгүй бүтээл хэвлүүлэн ШУА-ын академич цолыг авсан. Үүнийг хэлсэн залуу судлаачдыг ална, тална гэсэн. Энэ асуудлыг сөхөгдсөнөөс хойш би буруугүй гэдэг төлбөртэй олон нэвтрүүлэгт орсон. МУИС-ийн багш Н.Анхбаярыг дарамталсан зурвас зэрэгтээ хариуцлага хүлээсэн. Холбогдох байгууллагуудын ажил маш удаашралтай байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуучин цагт эх орноосоо урвагч гэдэг байлаа. Одоо “ азтай” нь эх орноороо баяждаг болж. Харамсалтай бас гутамшигтай юм.

zochin
zochin

arai ch dee iim aimaar baih gej tuuhee zarna gedeg

мхл
мхл

Ийм эргүү худалч хүүр бэ?. Архив нь өөрөө тэгээд тийм том юм хадгалж байсан болж байна уу. ийм тэнэг мал их сургуульд ажмлладаг гэж үү. Моносоникийн Баярхүүгийн хүүхэд.

Акадкмич
Акадкмич

Чулуун бол арчаагүй новш дээ. Яаг академич байж харагдаа ч !!!

Холбоотой мэдээ

Back to top button