СПОРТ
Сурагч Н.Номин нисэх загварын ДАШТ-д оролцоно

Нисэх загварын спортын “жолоодлогот загвар”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад энэ сарын 8-13-нд болно. Тус тэмцээнд Монголоос таван тамирчин өрсөлдөнө.
ДАШТ-ий жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд Монгол Улсаа төлөөлөн Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагч Н.Номин оролцохоор эрх авчээ.
Монголын тамирчид тус тэмцээнд 2007 оноос хойш өрсөлдөж буй. 2009 онд Хорват Улсад болсон ДАШТ-д багаараа оролцон, 42 орноос 16 дугаар эзэлсэн.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.