Нийгмийн

Г.Гэрэлмаа: ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийхдээ надтай холбоо барьсан гэж худал хэлсэн

Дархан цаазат Богдхан уулын бэлд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг албадан буулгасан.

Тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийж "Гэрүүдийг буулгах гэж буй талаар эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй. Тиймээс бид хуулийн байгууллагад хандана" гэсэн юм.

Улмаар иргэдийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх асуудал үүсэж, үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлч, зураглаачдын биед халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч Б.Гэрэлмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Энэ асуудлаар сэтгүүлчид хамтран мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Б.Гэрэлмаа "Өчигдөр шөнө цагдаад бүх зүйлээ хураалгаад, хэнтэй ч холбоо барих боломжгүй байлаа. Маш хүнд байдалд орсон. Эмнэлгийн тусламж авч, өмгөөлөгчтэйгөө ярих боломж надад байгаагүй. Бүх юмыг маань хураан, Зайсангаас баривчилсан.

Би тэнд ажлаа хийж, шууд дамжуулалт хийж явсан. Цагдаа нар “Лайваа зогсоохгүй бол баривчилна” гэсэн. Камер, модемыг маань шууд булааж авсан. Нэг нэгэн рүүгээ шидээд өгөөгүй. Утас, камрен дээрх бүх бичлэгийг булааж аваад устгасан. “Согтуудаа лайв хийсэн” гэсэн үндэслэлээр намайг баривчилсан.

Хүнгүй газар маш олон удаагийн үйлдлээр биед хадлсан. Надад тусламж гуйх хэн ч байгаагүй. “Нэг ч гэсэн хүн намайг хараасай, сонсоосой” гээд зөндөө орилсон. Миний амыг гараараа таглаад “Чи чаддаг юм бол хашгир, хашгир. Уйл, уйл. Хэн ч чамайг сонсохгүй” гэсэн.

Пругон руу 10 гаруй цагдаа намайг аваачсан. Би орохгүй гээд зүтгэсэн чинь нэг мэдэхэд би хацраараа шалан дээр уначихсан байсан. Маш олон цагдаа намайг дээрээс гишгэсэн. Хаашаа ч, хэн рүү ч хандах боломж надад байгаагүй.

Драгер үлээлгэн намайг шалгасан. Согтууруулах бодис илрээгүй. Зураг нь надад бий.

Зургаан цагийн турш намайг хэнтэй ч утсаар яриулаагүй. Шөнө намайг суллаад явуулаач гэхэд хэн ч хариулаагүй, тайлбар мэдүүлэг хэлээгүй. “Чаддаг юм бол хэвлэлийнхнээ, өмгөөлөгчөө дуудаач” гэсэн. “Шоронд хатаачихмаар сэтгүүлч зөндөө олон байх юм” гэж хоорондоо яриад, намайг даапаалсан.

Намайг саатуулсан цагдаа нар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнх. Өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ надтай холбоотой байгаа гэж хэлсэн. Худлаа. Цагдаагийн газраас надтай нэг ч удаа холбоо бариагүй. Би сая очоод “Гомдол гаргах гэсэн юм” гэхэд Баттөмөр гэдэг дарга нь “Чи гомдол гаргаж яг яах гээд байгаа юм бэ” гэж загнасан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
guyuu
guyuu
2022-06-10 19:15

minii tsagdaa namaig hamgaa##a gej ug ungursun zuuniih bolj uu?

Back to top button