Нийгмийн

З.Боргилмаа: Цагдаа нар Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд дур зоргоороо, бүдүүлгээр халдлаа

Дархан цаазат Богдхан уулын бэлд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг албадан буулгасан.

Тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийж "Гэрүүдийг буулгах гэж буй талаар эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй. Тиймээс бид хуулийн байгууллагад хандана" гэсэн юм.

Улмаар иргэдийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх асуудал үүсэж, үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлч, зураглаачдын биед халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч Б.Гэрэлмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Энэ асуудлаар сэтгүүлчид хамтран мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа “Сэтгүүлчийн мэргэжлийн, хууль ёсны үйл ажиллагааг цагдаагийнхан хүчээр зогсоож, хүч хэрэглэн, баримтыг нь устгасан асуудал гарлаа. Энэ анхных биш.

Яг жилийн өмнө мөн цагдаа нар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүч хэрэглэсэн тохиолдол гарахад Хууль зүйн сайдад гомдол гаргаж байсан. Гар утас, камер хэрэгслийг нь хурааж авсан. Зөвхөн сэтгүүлч бус мөн операторын асуудал яригдаж байгаа.

Өчигдрийн болсон үйл явдлын хувьд, сэтгүүлчийг сурвалжилгын газраас хүч хэрэглэж холдуулаад, шууд дамжуулалтыг нь зогсоосон.

Сэтгүүлчийн нийтэлж, нэвтрүүлж буй мэдээллийн агуулгад төрөөс хяналт тавихыг хориглосон байдаг. Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн мэдээллийг устгасан нь сэтгүүлчийн үйл ажиллагаа, мэдээллийн агуулгад халдсан үйлдэл.

Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрүүгийн хуулийн заалт байдаг. Цагдаа нар Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний болон Эрүүгийн хуулийг зөрчин дур зоргоор ийм үйлдэл хийлээ.

Өмнө нь Б.Гэрэлмааг, “Bolod.mn” сайтын сэтгүүлчийг цагдаа нар түлхэн, биед нь халдаж байсан.

Өмнө нь бидний тавьсан шаардлагын хариуд ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанаагаас бичиг ирсэн. Түүгээрээ өөрсдийнхөө албан хаагчдын үйлдлийг хууль ёсны дагуу ажилласан байна гэсэн. Сэтгүүлчийн биед халдсан, юуг сурвалжлах, сурвалжлахгүйг цензурдсэн үйлдлээ зөвтгөсөн. Тухайн бичигт дурдсан заалт нь тухайн хүн гэмт хэрэг зөрчил үйлдсэн, эрэн сурвалжлагдаж байгаа, согтуугаар үймээн самуун тарихад ашигладаг заалтууд байсан.

Гэтэл тухайн сэтгүүлчид тийм зөрчил гаргаагүй, хууль ёсны дагуу ажиллаж байсан. Цагдаа нар Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд дур зоргоороо, бүдүүлгээр халдаж байна. Нэг удаагийн бус энэ үйлдэлдээ цагдаа нар дүгнэлт хийх цаг нь болсон. Энэ асуудалд бодитой хариу өгөхийг шаардаж байна. Ядаж цагдаа нар сэтгүүлчдээс уучлалт гуйх ёстой. Ямар ч тодорхой бус хэдэн албан бичигтэй үлдмээргүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-10 22:19

Аргагүй л дээ утсан хүүхэлдэй яаж хөдөлдөг билээ.

Зочин
Зочин
2022-06-10 23:26

Хууль хүчний байгууллагын төлөөлөгчдийн шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлж бай.Эсэргүүцэж томрох хэрэггүй.МҮИС-ын нөхөд хууль дүрэм журмын олон за####тууд зөрчсөн. Олон жилийн өмнөөс тавьсан шаардлагуудыг хүлээж аваагүй,бүр зөвшөөрөлгүй гэсэн баахаа, нэг тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэх мэт ,дархан цаазат газар дэндүү дураараа авирласан л юм байна лээ шүү дээ.Ийм зүйлийг бүү өмөөрч хамга####ж бай. Бид хууль дүрмээ мөрддөг,эмх цэгцтэй ,ёс зүйтэй орон ард иргэд болмоор байна

Иргэн
Иргэн
2022-06-11 11:49

Энэ сэгүүлч нар өөрсдийнхөө хүний мууд дурлаж, түүнийгээ хорвоогоор нэг цацах новшийн зангаа “мэдэх эрх” гэж солиорцгоох юм. Мэдэх эрх гэдэг чинь сур####цах, боловсрох, хөгжих, дэвшихэд байх ёстой болохоос хүний мууд ухаж, түүнийгээ бу######д зарладаг хов биш. Монголын сэтгүүл зүй ч өрөвдмөөр өчүүхэн хүрээнд л эргэлдэгчдээр дүүрэн юм даа.

Зочин
Зочин
2022-06-11 20:26

Та нар эхлээд үүргээ мэддэг болчих сэтгүүлч гэхээрээ юу дуртайгаа хийж болдог гэж бодчихсон шантаажчингууд мөнгөнд худ####дагдсан

Зочин
Зочин
2022-06-11 22:46

Сэтгүүлчид гэж бас нэг б####ай нөхдүүд энд тэнд дандаа шуугиан, хэрүүл тарьж явах боллоо. Бүгд л ажилаа хийцгээж байгаа шүү дээ. Одоо удахгүй сэтгүүлчидээс айдаг нийгэмтэй болох вий дээ.

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x