СПОРТ

Мини волейболын УАШТ-ий медальтнууд тодорч эхэллээ

Волейболын спортыг Монголд хөгжүүлсэн анхдагчдын нэг ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал сумынд болж байна. 23, дахь удаагийн тэмцээн бага, ахлах насны ангилалд болж байгаа бөгөөд нийт 16 аймаг, зургаан дүүргийн 193 багийн 650 гаруй өсвөрийн тамирчид оролцож байна.

“Арцат” хүүхдийн зусланд болж буй тэмцээний бага насны ангилалд охидын 106, хөвгүүдийн 87 багийн тамирчид таван өдрийн турш өрсөлдөж өчигдөр дүнгээ гарч бага нас охидын төрөлд 1-р байр Х.Баянтуул дасгалжуулагчтай Говь-Алтай Бату Тэмүүлэл 1-р баг хүртсэн бол бага нас хөвгүүдийн тэргүүн байрыг Ж.Бурмаа дасгалжуулагчтай Өмнөговь Манлай 1 баг хүртжээ.

Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээний ахлах насны ангиллын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 30-д дүнгээ гаргана.

Монголын волейболын анхны шигшээ баг 1956 онд байгуулагдахад бүрэлдэхүүнд нь багтаж, өдгөөг хүртэл 60 гаруй жил энэ спортод зүрх сэтгэлээ зориулж яваа буурал бол олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваа юм. Эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа оролцсон энэ буурал өдгөө 80 гаруй настай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button