ДЭЛХИЙ

Парламентын сонгуулийн эхний шатанд Эммануэль Макроны нам ялалт байгууллаа

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны удирддаг “Урагшаа” эвсэл Парламентын сонгуулийн эхний шатанд 25,65 хувийн санал авч, Зүүний удирдагч Жан-Люк Меленшон тэргүүтэй “Шинэ ард түмний экологи, нийгмийн холбоо”-г 0,09 хувийн саналын илүүтэйгээр ялж, ялалт байгууллаа.

Францын “BFM” телевизийн мэдээлснээр, саналын хуудсыг 100 хувь боловсруулсан дүнгээр Марин Ле Пенийн “Үндэсний нэгдэл” нам 18,67 хувийн саналаар гуравдугаарт оржээ.

Харин үлдсэн намууд доод тал нь 12,5 хувийн санал авч чадаагүй тул хоёрдугаар шатанд өрсөлдөх боломжгүй юм.

Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, сонгогчдын талаас илүү /52,48/ хувь нь сонгуульд оролцоогүй, ирц 47,52 хувьтай байжээ.

Урьдчилсан тооцооллоор, Эммануэль Макроны эвсэл долоо хоногийн дотор Парламентад 270-310 суудал авах боломжтой, хоёрдугаар шатны дүнгээр Меленшоны холбоо 170-220, Марин Ле Пенийн нам 15-30 суудал авах магадлалтай байгаа аж.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button