Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийн хоёр дахь түрүү

Бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаан боллоо.
Хаалтын барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Кардеш" ХХК, "Түшиг багана" ХХК, "Булганхан" дэвжээний бөх, аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Баян Өндөр Гарьд Констракшн" ХХК, "Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар", "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн харцага Батцэнгэлийн Сайнбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Өмнөд бүс ЦТС" ТӨХК, "Говийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хүч" спорт хороо, "Кровн Брос" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Х.Оргилболд нар шалгарлаа.
Дунд шөвгийн долоод аймгийн арслан М.Бямбадорж, Э.Сумъяабат, аймгийн харцага Н.Ширчинхүү нар үлдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.